Jump to content

Мушгиа хос (twisted pair)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мушгиа хос (twisted pair) буюу TP кабелийг анх Александер Грахам Белл зохиосон бөгөөд энэ нь хос утсыг хооронд нь мушгиж нэг шугаманд дохиог дамжуулснаараа гадны цахилгаан нөлөөллөөс хамгаалах зорилготой бүтээгдсэн кабелийн утас юм. Хос утаснууд дохиог тэнцүү бөгөөд нэмэх хасах болгон тэнцвэржүүлж дамжуулдаг ба ингэснээрээ хүлээн авагч нь хоёр утасны ялгааг олдог байна. Үүнийг ялгаатай дамжуулалтын горим (differential mode) гэдэг. Мушгиа хос утас нь хоёр төрөл байдаг. Үүнд:

  • Хамгаалалттай мушгиа хос
  • Хамгаалалтгүй мушгиа хос хэмээн ангилагддаг.
Мушгиа хос

UTP кабель (хамгаалалтгүй мушгиа хос )

[засварлах | кодоор засварлах]

UTP кабель нь дөрвөн хос багц бүхий кабель бөгөөд сүлжээнд хэрэглэгддэг хамгийн алдартай кабель юм.

Хамгаалалтгүй мушгиа хос

Энэхүү кабель нь гарч ирснээрээ үүрэн телефонд өмнө хэрэглэгдэж байсан коксиал кабелийг халсан юм. Анх UTP кабель буюу Unshielded twisted-pair кабелийг зөвхөн телефон утсанд ашигладаг байсан бол одоо голдуу мэдээллийн сүлжээнд мөн сүүлийн үед хамгаалалтын камерт өргөнөөр ашиглаж эхэлж байна.

UTP кабел нь коксиал болон шилэн кабелийг бодвол хамаагүй өртөг багатай ба бусад кабелийг бодоход хэрэглэж угсарахад хялбар. Сүлжээнд хэрэглэгддэг уг UTP кабель ихэвчлэн шууд(straight) ба солбисон(crossover) холболттой байдаг. RJ-45 коннектор толгойд нь хавчиж бусад төхөөрөмжүүдтэй холбодог. Энэ нь телефон утасны коннектор болох RJ11-тэй төстэй боловч арай өргөн. Энэ коннектор нь шуугиан, ойлтыг багасгадаг. UTP кабелийн нэг сегментийн урт 100м.Дутагдалтай тал нь гадны нөлөөнд амархан өртөмтгий. Холын зайд дамжуулах чадал хязгаарлагдмал

STP хамгаалалттай мушгиа хос (Shielded twisted pair)

[засварлах | кодоор засварлах]

STP (Shielded twisted pair) буюу хамгаалалттай мушгиа хос утас нь гадуураа хатуу хамгаалалттай, сүлжмэл хос

Хамгаалалттай мушгиа хос

багц бүхий кабель юм. Энэ кабель интернэт болон Token-Ring сүлжээнд хэрэглэгддэг. Ethernet сүлжээнд 100 Омын эсэргүүцэлтэй кабель хэрэглэдэг байна. Энэ нь кабелийн хос утас болгондоо хамгаалалттай ба үүгээрээ гадны цахилгаан болон радио долгионы нөлөөнөөс тэсвэрлэхээс гадна нэг нь нөгөөдөө нөлөөлөх шуугианыг багасгадаг байна. Гэвч STP кабел нь UTP-г бодвол харьцангуй өртөг өндөртэй юм.

UTP кабелийн ангилал:

[засварлах | кодоор засварлах]

UTP кабелийг 7 катагорид хуваадаг ба тэдгээрээс UTP-CAT5e бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг кабел юм.

  • CAT1 кабель 1 мбит/с хүртэлх хурдтай ба телефон холбоонд (зөвхөн яриа дамжуулах) утсан сүлжээнд хэрэглэгдэнэ.
  • CAT2 кабель 4 Мбит/с хүртэлх хурдаар өгөгдөлийг дамжуулдаг.
  • CAT3 кабель Token ring болон 10BaseТ ethernet сүлжээнд хэрэглэгддэг ба өгөгдлийг 10Мбит/с хүртэлх хурдаар дамжуулдаг.
  • CAT4 кабель. 4-р категорийн кабелийг Token-ring сүлжээнд хэрэглэх ба 16Мбит/с-ийн хурдтай өгөгдөлийг дамжуулна. CAT5 кабель Ethernet, FastEthernet ,Token Ring сүлжээнд хэрэглэгддэг ба 100Мбит/с-ийн хурдтай өгөгдлийг дамжуулдаг.
  • CAT5е кабель Ethernet, FastEthernet , GigabitEthernet сүлжээнд хэрэглэгдэнэ. CAT6 10 Гбитс/с хүртэлх хурдаар өгөгдөл дамжуулдаг GigabitEthernet, 10GigabitEthernet дээр хэрэглэгдэнэ.(55метр) CAT6а 10 Гбитс/с хүртэлх хурдаар өгөгдөл дамжуулдаг GigabitEthernet, 10GigabitEthernet дээр хэрэглэгдэнэ.(55метр) CAT7 10 Гбитс/с хүртэлх хурдаар өгөгдөл дамжуулдаг GigabitEthernet, 10GigabitEthernet дээр хэрэглэгдэнэ.(100 метр)

Кабелийн стандарт

[засварлах | кодоор засварлах]
  • 10BaseT Unshielded Twisted Pair 100 метр
  • 100BaseT Unshielded Twisted Pair 100 метр
  • 100BaseTх & 1000BASE-T- Unshielded Twisted Pair 220 метр up to 100 mhz
  • 10GBASE-T Unshielded Twisted Pair 100 метр up to 250 mhz
  • 10GBaseTх Unshielded Twisted Pair 100 метр up to 600 mhz

UTP кабелийн түгээмэл хэрэглэгддэг төрлүүд:

[засварлах | кодоор засварлах]

энэ кабель ерөнхийдөө зүгээр телепон утсанд л ашиглагддаг. Энэ төрлийн кабель компютерийн сүлжээг дэмжиж ажиллаж чадахгүй. Category 1 нэршил нь (TIA) Нарилцаа холбоо Үйлдвэрлэлийн Нийгэмлэгээс өгсөн албан ёсний стандартчилагдсан нэршил биш бөгөөд албан ёсний стандарт CAT3 болон түүнээс дээших кабелиудад өгдөг.

кабель нь компютерын ethernet сүлжээнд хэрэглэгддэг кабель.Энэ кабелийн 100 хүртэлх MHz давтамжинд хүрдэг нь 10BASE-T, 100BASE-Tх (Fast Ethernet),1000BASE-T (Gigabit Ethernet) зэрэгstandardыд сайн дэмждэг байна.

Энэ нь дэлхийд хамгийн өргөн хэрэглэдэж буй кабель юм. Энэ кабель нь өмнөх CAT5 кабелийг сайжруулж 10 дахин хурдан буюу 1000Mbps хурдаар өгөгдөл дамжуулдаг ба үндсэн гадаргуу болон болон угсрах үйл ажиллагаа нь 5-тэй адил. Давтамжийн урт нь мөн адил 100 (100 MHz)

Category 6 кабель буюу Cat 6 нь Gigabit Ethernet-д зориулагдсан ба хуучны Category 5/5e болон Category 3 кабелийн стандартуудтай зохицож ажиллах чадвартай. Cat 5 болон Cat 5е тэй харьцуулхад Cat 6 нь системийн дуу чимээ болон гадны нөлөөллийн тал дээр маш нарийн анхаарсан. Кабелийн стандарт нь 100 м урттай 250 хүртэлх MHz давтамжтай бөгөөд 10BASE-T, 100BASE-Tх (Fast Ethernet), 1000BASE-T/1000BASE-Tх (Gigabit Ethernet), 10GBASE-T (10-Gigabit Ethernet) зэрэг стандартуудтай ажиллана.

Category 6А кабель нь TIA гийн хамгийн сүүлийн үеийн стандарт бөгөөд 500 MHz хүртэлх давтамжтай. Түүнчлэн cat6 ийн адил 10 Gbp/s хүртэлх хурдаар өгөгдлийг дамжуулж 10BASE-T, 100BASE-Tх 1000BASE-T/1000BASE-Tх , 10GBASE-T зэрэг стандартуудтай ажиллана. alien noise буюу ойрхон холбогдсон бусад кабелийн нөлөөллөөс үүдэлтэй дуу чимээг багассан

Category 6e кабель нь зах зээлд байдаг ч энэ нь стандарт бус кабель ба Category 6e гэх нэрийг Cat5 ийн сайжруулсан Cat5е ийг нэрийг дууриаж үйлдвэрлэгчид Cat6е гэж нэрлсэн. Telecommunications Industry Association болон ISO standard аас хүлээн Cat6е-г хүлээн зөвшөөрөөгүй байна.


 Commons: Twisted-pair cables – Викимедиа зураг, бичлэг, дууны сан