Мушгиа худагийн орд

Мушгиа худагийн ордын хэмжээнд 1983-1984 онд ЗХУ ба БНМАУ-ын ШУА-ийн геологийн хамтарсан экспедици болон БНМАУ-ын ЭХУУҮЯамны ГУУҮШИнституттай хамтран эрэл-хайгуулын ажлыг Төв ба Хүрэн хадны хүдрийн бүсийн хэмжээнд хийсэн бөгөөд үүний үр дүнд ордын тойм нөөцийг тухайн үеийн нөөцийн ангилалаар С2+P1 зэргээр 398 сая тн хүдэрт агуулагдсан ГХЭ-ийн нийлбэр исэл нь 6,1 сая тн гэж үнэлсэн байна. 1989-1990 онд Говь нэгдлийн геологич Д.Цэцэнпилийн удирдлагаар Төв, Хүрэн хад, Төмөртэйн хүдрийн бүсүүдийн хэмжээнд эрэл-үнэлгээний ажил гүйцэтгэсэн бөгөөд энэ ажлын үр дүнд тухайн үеийн ангилалаар С2 зэргээрөнөөгийн ангилалаар боломжитой С зэргийн түвшинд 0,88-3,11 хувийн ГХЭ-иин ислийн нийлбэр агуулга бүхий 23,6 сая тн хүдэр, 246,9 мянган тн ГХЭ-ийн ислийн нөөц тооцон, Р1 буюу баялгийн түвшинд 0863-0,65 хувийн агуулгатай 1,6 сая тн хүдэр,24,7 мянган тн ГХЭ-ийн ислийн бяалагийг тус тус үнэлжээ. “Монгол газар” ХХК, “Рэмет” ХХК, “Мушгиа худаг металс” ХХК нар 2007-2011онуудад нарийвчилсан хайгуулын ажлыг хийсний үр дүнд Мушгиа худагийн ордын хэмжээнд ГХЭ-ийн шинэчилсэн нөөцийг бодитой В болон боломжтой С зэргээр нийтдээ 0,82-2,2 хувийн ГХЭ-ийн (RE2O3 буюу TR2O3) агуулгатай 17,6 сая тн хүдэр, 231,8 мянган тн ГХЭ-ийн ислийн нөөцийг тогтоосон.

Ордын судалгааны түүх[засварлах | кодоор засварлах]

Ордын геологийн тогтоц[засварлах | кодоор засварлах]

Ордын нөөц[засварлах | кодоор засварлах]