Мэдлэгийн менежмент
Мэдлэгийн менежмент (ММ) гэдэг нь байгууллагад хэрэгтэй чухал мэдээллүүдийг тодорхойлох, сонгох зохион байгуулах, тараан дэлгэрүүлэх, дамжуулахад нь туслах процесс бөгөөд байгууллагын цөм, байгууллага доторх бүтэцчилэгдээгүй хэлбэртэй оршин байгаа мэдлэгийг экспертийн болгох нэгээхэн хэсэг юм. Мэдлэгийг ийнхүү бүтэцчилээд ирэхээр асуудлыг хурдан бөгөөд оновчтой шийдэх, эрчимтэй суралцах, стратеги төлөвлөх, шийдвэр гаргах зэрэгт тустай. Байгууллагын дэмжсэн уур амьсгал болон орчин үеийн мэдээллийн технологи дээр тулгуурлан байгууллага нь дэлхийн хаана ч болж байгаа ямар ч цаг үеийн асуудлуудыг байгууллагын санах ой ба мэдлэгийнхээ хүчээр шийдвэрлэж чадахуйц болж байгаа юм. Мэдлэг нь асуудал хэрхэн үүссэн, тэдгээр нь хэрхэн шийдвэрлэгдэж байгааг тодорхойлох явдал мөн бөгөөд мэдлэгийн менежмент нь байгууллагын суралцах үйл явц, цаашдын мэдлэг бүтээх үйл явцыг дэмжиж байдаг үйл ажилагаа мөн.
ММ үйл ажиллагаа нь ажлын сайжирсан үзүүлэлт, ашигтай хөрөнгө оруулалт, шинэчлэл, сурсан зүйлсээ хуваалцах зэрэг байгууллагын зорилтуудад чиглэгдсэн байдаг. Түүнчлэн ММ хэрэгжүүлснээр хувь хүн болон бүлгүүдэд байгууллагын үнэт мэдлэг, ойлголтуудыг хуваалцахад туслах, хэрэгцээгүй ажлыг багасгах, тодорхой нэг урьд нь хийгдсэн ажлыг хайж олж авч чадахгүй байгаагийн улмаас дахин дахин давхацсан файл үүсгэхээс сэргийлэх, шинээр орсон ажилчдын сургалтад зарцуулах хугацааг багасгах, ажилчдын орж гарах урсгал их байгаа үед оюуны капиталыг авч үлдэх, өөрчлөгдөж буй орчин, зах зээлд дасан зохицоход ихээхэн чухал үүрэгтэй.
Мэдлэгийн менежментийн стратеги
[засварлах | кодоор засварлах]ММ нэг стратеги нь мэдлэгийг идэвхтэй удирдаж шахах стратеги юм. Үүний дагуу хүмүүс нэг талаас өөрийн мэдлэгээ мэдээллийн бааз зэрэг мэдлэгийн агуулахад ил тодоор оруулах, нөгөө талаас хэрэгтэй мэдээллээ мэдлэгийн агуулахаас олж авахыг хичээдэг. ММ өөр нэг стратеги нь хувь хүмүүс шаардлагатай мэдлэг олж авах хүсэлтээ тухайн чиглэлээр ажилладаг экспертэд гаргаж, эксперт нь шаардлагатай хүмүүст өөрийн үзэл бодлоо хэлдэг. Компаниудын ММ-дээ ашигласан стратегиудаас дурьдвал:
- Шагнал / Мэдлэгээ хуваалцасны урамшуулал/
- Төсөл хэлэлцэх сургалт
- Үйл явдлыг дараа нь шинжлэх
- Практикийн хамт олон
- Мэдлэгийн агуулах / Мэдээллийн бааз/
- Олон нийтийн программ хангамж
- Хамтран ажиллах технологи
- Сайн практикийг нэвтрүүлэх
Мэдлэгийн менежментийг хэрэгжүүлэх
[засварлах | кодоор засварлах]Мэдлэг нь шинэ ойлголт, санаа бодол, тогтсон журам зэргийн шинэ үе болж гарч ирж байгаа юм. Мэдлэгийг бий болгох 4 арга байдаг:
- Нийгэмшүүлэх: Далд мэдлэгийг нийгмийн харилцаа болон байгууллагын гишүүдийн дунд хоорондоо хуваалцаж байдаг туршлага зэргээр дамжуулан шинэ далд мэдлэгийг бий болгох үйл явц
- Хослуулах : Ил мэдлэгийг нэмэгдүүлэх, категори болгох, дахин ангилах, одоо байгаа мэдлэгийг нэгтгэх
- Гадагшлуулах: Далд мэдлэгийг шинэ ил мэдлэг болгож хувиргах үйл явц
- Дотогшлуулах: Ил мэдлэгээс шинэ далд мэдлэгийг бий болгох үйл явц
Мөн мэдлэгийг бүтээх 4 үйл ажиллагаа байдаг:
- Know–what. Энэ нь тодорхой фактуудын талаар судлахыг хэлнэ.
- Know–why. Байгалийн хууль зүй тогтол, шинжлэх ухааны үндэслэл шалтгааныг ойлгож судлахыг хэлнэ.
- Know-how. Юмыг хэрхэн хийж ур чадвар, боломж чадавхи зэргийг хэлнэ.
- Know–who. Хэн юуг хэрхэн хийдэг тухай асуудал. Тэд юу чаддаг, юу мэдэж байна вэ гэдгийг судлахыг хэлнэ.
Мэдлэгийн менежментийг амжилттай хэрэгжүүлэх хүчин зүйлс
[засварлах | кодоор засварлах]Урамшуулал
[засварлах | кодоор засварлах]Мэдлэгийн менежментийг чармайлтыг урамшуулахдаа дараах хэд хэдэн зүйлсийг анхаарах нь чухал.
- Хэцүү болон таагүй асуудлыг шийдэх
- Ажиллах хүчний оюуны капитал, нөөцийг удирдах
- Гадна болон дотоодын сүлжээг удирдах
- Бараа бүтээгдэхүүний үйлчилгээг хөгжүүлэх,
- Шинэ бүтээгдэхүүн бий болгох хугацааг богиносгох
- Байгууллага даяар хүмүүсийн дадлагыг хөшүүрэг болгох
Технологи
[засварлах | кодоор засварлах]Дээхэн үеийн ММ–ийн технологи нь экспертийг олох онлайн шар ном, бичиг баримтын удирдлагын систем байсан. Эхний шатандаа байсан хамтын ажиллагааны технологитой хамтдаа хөгжиж байсан. ММ технологи нь мэдээллийг хайх, олж авахад чиглэсэн семантик технологи э-сургалтыг хөгжүүлэх чиглэл болсон. Саяхнаас олон нийтийн бүүкмаркинг, блог, вики зэрэг арга хэрэгсэл гарснаар мэдлэгийг олж авах, бий болгох, түүний дотор олон нийтийн сүлжээний шинэ хэлбэрийн хөгжүүлэхэд илүү уян хатан бүтэцтэй өөрөө бие даан хөгжиж, экосистемийн арга хандлагыг хөгжүүлэх бололцоог олгосон. Гэхдээ энэ арга хэрэгсэл нь ихэнхдээ текст ба кодонд тулгуурласан байдаг.
Мэдлэгийн менежментийн мэдээллийн технологийг хэрэглэх нь
[засварлах | кодоор засварлах]ММ хэрэгжүүлэх гол шалтгаан нь гадаад орчины өөрчлөлт хурдассан өөрчлөгдөж байгаагаатай холбоотой юм. Мэдлэгийн менежментийн технологи /ММТ/ нь бүтэээгдэхүүн дээр гэхээсээ илүүтэйгээр бизнесийн үйл ажиллагаанд илүү тохирдог арга юм. ММ систем нь голдуу мэдээллийн технологид тулгуурласан байгууллагад мэдээллийг бий болгох, олж авах, хадгалах, ашиглахад зориулсан мэдлэгийг удирдах систем байдаг. ММ систем гол утга санаа нь ажиллагсдын байгууллагын баримтын бааз, мэдээллийн эх үүсвэр рүү хандах бололцоог хангах явдал юм. Жнь: инженер нэг техникийн арааны дууг багасгах боломжтой металлын хольцыг мэддэг байсан гэвэл энэ мэдээллээ байгууллага дотроо бусадтай хуваалцсанаар илүү үр дүнтэй мотор юмуу тоноглол бий болгох түлхэц болж болно. ММ зорилго бол байгууллага хувь хүн болон хамт олныхоо мэдлэгийг мэддэг байх, өөрийн мэдэж байгаа мэдлэгээ мэдсэнээр түүнийгээ хамгийн үр ашигтайгаар хэрэглэхэд оршиж байгаа юм. 1 ММ систем нь ил мэдлэгийг олж авах, хадгалах, удирдах, тайлагнахад гол анхаарлаа хандуулдаг байсан. ММ систем нь орчин үеийн мэдээллийн технологийн хэрэглээг шаардаж байгаа. (Жишээ нь: internet, extranet, Lotus notes, software) Тэдгээрээр дамжуулан ММ системчлэх чанарыг нь сайжруулах, байгууллага дунд хоорондын мэдлэгийн хуримтлалыг хурдасгах зэрэгт ашиглаж байна. ММ систем нь дараах технологиудыг ашигласан байж болно. Lotus notes веб мэдээллийн бааз зэрэг баримтанд тулгуурласан, форматалсан баримтуудыг бүтээх, хуваалцах, удирдах технологи. Онотологи системчлэлд тулгуурласан систем. Хиймэл оюуны технологид тулгуурласан систем Олон нийтийг хамарсан арга хэрэгсэл ММ системийг илүү органик хандлагатай болгож байна.
Мэдлэгийн менежментийн мэдээллийн системийн зорилго
[засварлах | кодоор засварлах]Ил мэдлэгийн менежмент, хамтын ажиллагааг дэмжих, сайн практик хуваалцах гэх мэт. Мэдээг анх бий болгох, хэрэглэх, хүрээндээ зохицож утга учиртай зохион байгуулагдсан, хуримтлагдсан, оруулж өгсөн мэдээлэл гэдэг үүднээс мэдлэгийн менежментийн систем (ММС) хардаг. MMС нь хамтын ажиллагаа, тусгайлсан болон захирах болон захирагдах шатны байгууллагын бүлэг, нийгэмлэг, хэвлэл мэдээллийн агуулгыг удирдах үйл ажиллагаанууд, хөдөлмөрийн үйл явц болон харилцаа, төсөл, ажил, сүлжээ, хэлтэс, эрх мэдэл, үүрэг зэргээр нь шинэ мэдлэгийг бий болгох, түүнийг хөгжүүлэх, сайжруулах, харилцаа холбооны өөр өөр сувгуудыг ашиглан шинэ формат, шинэ үйлчилгээ болон сургамжуудыг оруулах зэрэг олон төрлийн зүйлүүдэд хэрэглэгддэг. ММС гэдэг нь Open Source, Software, Open standards, Open Protocols, Open knowledge лиценз, санаачлагуудад болон бодлогууд гэдэгтэй зэрэгцэн ойлгогддог. Мэдлэгийн менежментийн системийн давуу талууд Байгууллагын үнэ цэнэтэй мэдээллийг шатлан захирах ёсны дагуу хуваалцах Хийгдсэн байгаа ажлыг дахин дахин хийхээс зайлсхийх, мөн хэрэггүй зүйлүүдийг хийдэг үр дүнтэй ажлуудыг багасгах Шинэ ажилтнуудад зарцуулдаг сургалтын цагийг багасгах Ажиллагсадын орох гарах урсгал их үед оюуны капиталаа авч үлдэх.
Мэдлэгийн менежментийн системийн бүрэлдэхүүн хэсгүүд
[засварлах | кодоор засварлах]Хэрэглэгчдийг хэрэгтэй мэдээллээ олж авахад чөлөөтэй нэвтрүүлж бие биетэйгээ харилцаж чаддаг байх ялангуяа экспертүүдтэй харилцах боломжийг олгодог и-мэйл, интренэт, корпарацийн интранет болон бусад веб-д суурилсан харилцаа холбооны хэрэгслүүд.
- Хамтын ажиллагааны технологиуд
Бүлгээр ажиллах боломжийг олгодог технологи. Компьютерийн тусламжтайгаар бүлгүүд хоорондоо харилцах, санал бодлоо уралдуулах нь мэдлэгт оруулж байгаа ихээхэн хувь нэмэр билээ.
- Хадгалах болон мэдээллийг татаж авах технологи
Мэдээллийн сангийн удирдах системийг ашиглан мэдлэгийг удирдах систем юм.
- Collaborative computing tools
Анх байгууллага доторх далд мэдлэгийг систем болох Group system нь электрон хэлбэрээр санал бодлоо уралдуулах, санаа бодлоо ангилах зэрэг бүлгийн ажлыг дэмждэг хэрэгсэл байсан юм.
- Knowledge Servers
Мэдлэгийн сервер нь мэдлэгийн менежментийн гол программ хангамжийг агуулдаг бөгөөд үүнд нь мэдлэгийн агуулах, болон бусад мэдлэгүүд болох мэдээлэл, өгөгдлүүд рүү хандаж болох боломжтой.
- Enterprise Knowledge Portals
Энэ систем нь мэдлэгийн менежметийн систем рүү хандах үүд хаалга болдог. Гүйцэтгэх мэдээллийн систем, бүлгийг дэмжих систем, веб браузер мэдээллийн сангийн менежментийн системүүд дээр тулгуурлаж үндэс суурийг болгож гарч ирсэн.
- Electronic Document Management
Энэ нь хамтын ажиллагааг хүчирхэгжүүлэхийн тулд электрон бичиг баримтуудыг бий болгож хэрэглэгчийн хүсч буй мэдээллийг веб браузер юмуу байгууллагын ашиглан гаргаж өгөх боломжтой байдаг.
- Knowledge Harvesting tools
ММ системийн мэдлэгийг олж авах сайн арга зам юм.
- Search engines
ММ чухал функц болох мэдлэгийг хадгалах, байгууллагын агуулахад байгаа олон янзын мэдээллүүдээс шаардлагатай материалуудыг татаж авахад чухал үүрэгтэй.
- Knowledge Management Suites
ММ шийдлүүдийг бүгдийг нь нэг багцад багтаасан хэрэгсэл юм.
Мэдлэгийн менежментийн амьдралын мөчлөгийн үе шатууд
[засварлах | кодоор засварлах]- Мэдлэг бүтээх үе шат
- Мэдээллийг өөрчлөх үе шат
- Мэдлэгийг хадгалах үе шат
- Мэдлэг түгээх үе шат
- Мэдлэгийг хэрэглэх үе шат
Мэдлэгийн менежментийг дэмждэг технологиуд
[засварлах | кодоор засварлах]Хиймэл оюун ухаан, Оюун ухааны агент , Extensible markup language зэргүүд нь орчин үеийн ММ шинжлэх ухаан, техникийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтанд тулгуурласан дэвшилтэт үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгож ирээдүйн ММ-ийн талбарт шинэчлэлтүүдийг гаргаж ирэх үндсэн загварыг бий болгож байна. Хиймэл оюун ухаан(Artificial intelligence) Хиймэл оюун ухааны арга зүй нь экспертийн мэдлэгийг тодорхойлох мэдлэгийг автоматаар буюу хагас автоматаар олж илрүүлэх, байгалийн хэлний үйл явцаар дамжуулан интерфэйс хийх, мөн оюун ухааны агентуудаар дамжуулан оюун ухааны хайлт хийдэг. Оюун ухааны агент (Intelligent agents) Хэрэглэгчид хэрхэн ажиллаж, мөн тэдгээрийн өдөр тутмын үүрэг даалгаварт хэрхэн тусгах талаар зориулагдсан программ хангамжийн систем юм. Жишээ нь: Энэхүү программ хангамж нь хэрэглэгч ямар мэдээлэл татаж авах хүсэлтэй байгаа тухай мэдээллийг хүлээж авангуут идэвхгүй байгаа агентууд орж ирж байгаа мэдээллүүд дунд тухайн хэрэглэгчийн сонирхож байгаа мэдээлэл байгаа эсэхийг хянан, харин идэвхтэй байгаа агеньтууд нь хэрэглэгчийг олж авахыг хүссэн мэдээллийг хайж байдаг. 2 Оюун ухааны агент нь хэрэглэгч чухам яг юу олж харахыг хүсэж байгааг болон мөн хэрэглэгчийн хэрхэн түүнийгээ зохион байгуулж байгааг гаргаж ирж, харуулж чаддаг юм. Extensible markup language( XML) Мэдээллийн бүтцийн төлөөллүүдийг стандартчилах боломжийг бий болгодог бөгөөд ингэснээр тухайн кейс бүр дээр програмчлал хийх шаардлагагүйгээр хоорондоо эрс ялгаатай системүүдийг боловсруулж болдог.
Мэдлэгийн менежментийн системийн хэрэгжүүлэлт
[засварлах | кодоор засварлах]Ихэнх байгууллагууд, ялангуяа том менежментийн консалтинг компаниуд, тухайлбал Accenture нь өөрсдийн мэдлэгийн архитектураа дээрх гурван төрлийн технологийн багц арга хэрэгслүүд дээр тулгуурлан хөгжүүлжээ. Хамтын ажиллагааг дэмжигч тооцооллын зохицол (collaborative computing suites) болох Lotus Notes/ Domino Server нь ММ-ийн системийн олон хэрэгцээт зүйлийг хангаж өгдөг байсан.