Jump to content

Мэдээллийн валюатив шинж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мэдээллийн валюатив шинж (Валюативность информации. Information value). Сэтгүүлчийн идэвхтэй үйл ажиллагааны, бүтээлч хөдөлмөр, эрэл хайгуулын үр дүнд үнэ цэнэтэй, ашигтай, идэвхтэй өөрөөр хэлбэл, валюатив (латины valeo, италийн valita – “үнэ өртөг, үнэ цэнэ” гэсэн үг) шинж бүхий мэдээллийг бий болгодог. Сэтгүүлчийн үнэлэлт, дүгнэлт шууд өгөгдсөн, эсвэл материалын байрлалын шинж чанараар илэрхийлэгдсэн байж болно. Сэтгүүлч заримдаа санаа бодлоо болж байгаа үйл явдалд түшиглэн илүүтэй өгөх, эсвэл зөвхөн баримтад дүн шинжилгээ хийх замаар илэрхийлдэг. Аль ч тохиолдолд мэдээллийн үнэ цэнийг тэргүүн зэргийн шаардлага болгодог онцлогтой юм. Сэтгүүлч бодит байдлыг, үнэн бодитой зүйлийг өөрийн хүссэн хэрэгцээнд чиглүүлэхийн тулд түүнд хүрэх арга замын талаар тодорхой төсөөлөлтэй байх шаардлагатай.