Jump to content

Мэдээллийн технологийн удирдлага

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мэдээллийн технологийн удирдлага нь байгууллагын мэдээлэл ба холбоотой хамаарах бүх технологийн нөөцийг зарцуулалтынх нь дагуу удирдаж байдаг. Уг нөөцөд биет эд зүйлс болох комьпютер, программ, мэдээлэл, тоног хэрэгсэлээс гадна тэдгээрийг ажиллуулдаг боловсон хүчин багтана. Эдгээрийг компаний нөхцөлд удирдах хариуцлага нь удирдлагийн ухааний олон үүрэгтэй давхцдаг тухайлбал төсөвлөх, хүн хүчиний асуудлууд, зохион байгуулах, хянах гэх мэт, мөн эдгээрээс гадна програмчилал хийх, сүлжээ төлөвлөлт, техник үйлчилгээ гээд шинэ ажиллагаанууд нэмэгддэг.

МТ удирдлага нь Менежментийн Удирдлагийн Системээс ялгаатай ойлголт юм. Менежментийн Удирдлагийн Систем нь хүний шийдвэрийг автоматчилах ба дэмжих мэдээллийн удирдлагийн арга зүйд хамаарагдана.

МТ удирдлагийн гол үүрэг нь технологиор дамжуулж үр ашиг бий болгоход оршино. Үүний тулд технологийг стратегтэй хамааруулах шаардлагтай. Ашиг бүтээх явц нь байгууллагын дотоод ба гадаад орчины харилцаан дээр тогтдог бол технологи нь үр ашигийн нийт гинжин холбоог сайжруулах үүрэгтэй байдаг. Гэхдээ энэ сайжруулалт нь үндсэн үйл ажиллагаа ба технологийн менежментийг хоорондоо харилцан шүтэлцээтэй үр бүтээмжтэй нэгэн бүтэц болж ажиллахыг шаарддаг.

Мэдээллийн технологийн дотоод бүтэц

[засварлах | кодоор засварлах]

Мэдээллийн технологи хариуцсан захирал (Chief information officer)

[засварлах | кодоор засварлах]
MIT Sloan CIO Erik Brynjolfsson

Мэдээллийн технологи хариуцсан захирал (Chief information officer) гэдэг нь ихэвчлэн байгууллагын зорилго, зорилтдоо хүрэхэд дэмжлэг үзүүлэх мэдээллийн технологи болон мэдээллийн систем хариуцан ажиллах дээд шатны удирдлагын албан тушаал юм. Мэдээллийн технологи хариуцсан захирал нь өөрийн ажлыг ихэвчлэн байгууллагын (Chief Executive Officer) буюу Гүйцэтгэх захирал, (Chief Operating Officer) Үйл ажиллагаа хариуцсан захирал, (Chief Financial Officer) Санхүү хариуцсан захирлуудад тайлагнадаг байна.

Яагаад мэдээллийн технологи хариуцсан захирал байгууллагад хэрэгтэй вэ?

[засварлах | кодоор засварлах]

Бизнесийн үйл ажиллагаандаа технологи ашигладаг ямар ч бизнест мэдээллийн технологи хариуцсан захирал (Chief information officer) нь чухал үүрэгтэй байдаг[1]. Мэдээллийн технологи хариуцсан захирал (Chief information officer) нь мэдээллийн технологийн нөөцүүдийг удирдах мөн түүнчлэн байгууллагын мэдээллийн харилцаа холбооны технологийн бодлогыг томьёолох, хэрэгжүүлэлтийг удирдах, төлөвлөлт, төсөвлөлт болон сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулах ерөнхий чиг үүрэгтэй албан тушаал юм.[2] Мөн түүнчлэн сүүлийн үед мэдээллийн технологи хариуцсан захирал (Chief information officer) нь мэдээлэл харилцаа холбооны технологиор дамжуулан байгууллагын ашгийг хэрхэн өсгөж болох боломжийг бололцоог тооцоолох мөн зардлыг багасгах, болзошгүй гамшгаас төлөвлөлт болон хяналтын тусламжтайгаар зайлсхийх гэх мэт чухал үүргүүдийг гүйцэтгэж байна. Мэдээлэл технологийн салбарын манлайлагчидаас 53 хувь нь ажлын байр нь дээр ур чадвар өндөртэй ажиллах хүн хүч дутагдалтай байгаа тухай Computer Weekly сэтгүүлээс онцлон тэмдэглэсэн байна.[3] Иймэрхүү байдлаар мэдээллийн технологи хариуцсан захиралууд (Chief information officer) нь үр ашигтай албан харилцааг бий болгохын тулд мэдээлэл технологийн мэргэжилтэн болон мэдээлэл технологийн бус бизнесийн мэргэжилтний үүрэг ролийг давхар эрхлэн ажиллах шаардлагатай байна.

Үүрэг хариуцлагууд

[засварлах | кодоор засварлах]
Lt. Gen. Robert Ferrell, chief information officer of the US Army.

Мэдээллийн технологи хариуцсан захирал (Chief information officer) нь байгууллагад хэд хэдэн төрлийн үүрэг хариуцлага хүлээн ажилдаг.[4] Мэдээллийн технологи хариуцсан захирал (Chief information officer) нь хамгийн түрүүнд хамгийн чухал үүрэг болох бизнесийн манлайлалын үүргийг хэрэгжүүлнэ.[5] Мэдээллийн технологи хариуцсан захирал (Chief information officer) болохын хувьд нийлүүлэгчидээс мэдээллийн технологийн хэрэгсэл худалдан авах гүйцэтгэх шийдвэр гаргах эсвэл шинээр систем бүтээх, байгууллагынхаа ажиллах хүчийг манлайлан чиглүүлж ажиллах ёстой. Дээр нь нэмээд тэд зохион байгуулах өндөр ур чадвартай байх шаардлагатай. Энэ нь ялангуяа байгууллагын мэдээллийн технологи хариуцсан захиралд (Chief information officer) хамааралтай бөгөөд өрсөлдөөнд давуу тал олох болон байгууллагад ажиллагсадын ашиг сонирхолыг хангаж байх үүднээс тэд байгууллагын ажиллагсадын үүрэг ролийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах ёстой. Тэд мөн байгууллагад мэргэшсэн ажилтан элсүүлэх ажлыг хариуцдаг. Тийм учраас байгууллагын хэрэгцээг хангаж ажиллаж чадах хамгийн шилдэг ажилчидыг олж сонгон авах нь тэдний томоохон чухал үүргүүдийн нэг юм.

Мөн түүнчлэн Мэдээллийн технологи хариуцсан захирал (Chief information officer) нь байгууллагын мэдээлэл харилцаа холбооны технологийн стратеги болон бодлогын ерөнхий дүр зургийг гаргах үүрэгтэй.

Ажил үүргийн эрсдэлүүд

[засварлах | кодоор засварлах]

Мэдээллийн технологи хариуцсан захирал (Chief information officer) нь санхүү, хүний нөөцийн сонгон шалгаруулалт явуулах бодлого стратеги төлөвлөлт гэх мэт маш өргөн цар хүрээтэй олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг тийм учраас тэдний эрсдэл маш өргөн цар хүрээг хамардаг. АНУ-ын Target хэмээх компаний Мэдээллийн технологи хариуцсан захирал (Chief information officer) нь 40 сая хэрэглэгч мөнкредит карт мөн 70 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг хакерын улмаас алдсан бөгөөд 2014 онд энэ явдлаас болж ажлаа хүлээлгэн өгчээ. Мэдээллийн технологи хариуцсан захирал (Chief information officer) нь аш өргөн цар хүрээтэй олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг учраас алдаа дутагдал гарах магадлал маш өндөртэй мэргэжил юм. Салбарын тухай мэдээлэл сайтай байж л сая алдаа гаргах боломжийг багасгах боломжтой болох юм.

  1. von Simson, Ernest. "The new role of the CIO". ww.businessweek.com. Retrieved26 October 2014.
  2. University of Nottingham. "The role of a Chief Information Officers (CIO) or equivalent Senior ICT Manager". www.nottingham.ac.uk. Retrieved 26 October 2014.
  3. Manwani, Sharm; Flint, David. "From manager to chief information officer".www.computerweekly.com. Retrieved 26 October 2014.
  4. Peppard, Joe (August 2010). "Unlocking the Performance of the Chief Information Officer (CIO)". California Management Review 52 (4): 5. Retrieved 26 October 2014.
  5. Lawry, Rachel; Waddell, Dianne; Singh, Mohini (2007). "Roles, Responsibilities and Futures of Chief Information Officers (CIOs) in the Public Sector" (PDF). p. 3. Retrieved26 October 2014.