Мэдээллийн технологийн үндэсний парк
Мэдээллийн технологийн үндэсний парк (МТYП) нь Монгол улсын Засгийн газрын 2002 оны 107 дугаар тогтоолоор байгуулагдаж, мөн оны 8 сарын 6-наас албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн, төрийн өмчийн, ашгийн бус байгууллага юм. 2002-2003 онд БНСУ-ын Засгийн газрын 1,0 сая ам.долларын буцалтгoй тусламжийн хөрөнгөөр “Мэдээллийн технологийн парк” төслийг хэрэгжүүлэн, мэдээллийн технологийн инкубаторын үйлчилгээ эрхлэх орчин нөхцөлөө бүрдүүлжээ.
Үйлчилгээ
[засварлах | кодоор засварлах]Мэдээллийн технологийн инженерийн сургалтын танхим
[засварлах | кодоор засварлах]Мэдээллийн технологийн үндэсний парк 2007 онд “Мэдээллийн технологийн инженерүүдийг давтан сургах сургалтын танхимын орчин нөхцөлийг сайжруулах” төслийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /KOICA/ болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага /ITU/-ын тусламжтайгаар хэрэгжүүлж, Мэдээллийн технологийн инженерийн сургалтын танхимыг шинэчлэн байгуулсан.
Тус танхимд мэдээллийн технологийн мэргэжилтнүүд болон олон нийтэд зориулсан сургалтуудыг зохион байгуулж, улмаар мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчин бэлтгэх зорилготой.