Мэдээллийн эх сурвалжийг зохион байгуулах түвшин
Мэдээллийн эх сурвалжийг зохион байгуулах түвшин (Уровень организации источников информации. Levels of organizations of information sources). Мэдээллийн эх сурвалжийг янз бүрийн түвшинд зохион байгуулдаг бөгөөд тэдний дотроос дараах гурван түвшин чухал үүрэг гүйцэтгэдэг.
Эх сурвалжийн түвшин
[засварлах | кодоор засварлах]1. Бичиж буй сэдэв, асуудлын хүрээнд бие даасан мэргэжилтнүүдийг олж, санал зөвлөгөө авах. Энэ бол тухайн асуудалд шууд холбогдож хутгалдаагүй, гэхдээ асуудалд шинжлэх ухааны үүднээс ханддаг, үнэн зөв мэдээлэл өгөх чадвартай, энэ талаар нэлээд гүнзгий мэдлэгтэй, сонирхож буй сэдвийн түүх, одоогийн байдал, хэтийн төлөвийн талаар баттай зүйл хэлж чадах хүмүүс юм. Ингэх нь хоёр талын ач холбогдолтой. Нэг талаар асуудлыг гүнзгий судалж, дотоод мөн чанарт нь нэвтрэхэд тусалдаг, нөгөө талаар чухал гэдгийг тодруулах, зохиогчийг зөв чиглүүлж өгөх боломж бүрдүүлдэг. Бас нэмэлт эх сурвалж, мэдээ нийтлэл, баримтын талаар мэдээлэл өгч, түүнийг хаанаас, яаж олох талаар зөвлөгөө өгдөг.
2. Пүүс компани, албан хаагчид, улс төрчид, эвсэл холбоод, улс төрийн бүлэглэлүүд төрийн бус байгууллагуудын аль нь энэ асуудлын үр дүнд мэргэжлийн үүднээс хандах вэ гэдгийг тодорхойлох. Эдгээрийн аль нь ч тухайн асуудлыг маш илэрхий тодорхойлж чадах ба уг асуудалд хууль ёсны сонирхолтой байж болно. Үүнээс их юм шалтгаална. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийн хийх дүгнэлт, өгөх үнэлэлт, дэвшүүлэх асуудал, нийтлэлийн үр нөлөө зэрэг нь дээрх асуудлын үндсэн дээр практикт хэрэгжих болно.
3. Уг асуудалд нийгмийн аль давхарга илүү өртсөнийг тодорхойлох. Эдгээр эх сурвалж нь маш бодитой мэдээллийг өгч болох учраас нийтлэлийг сонирхолтой, хүнлэг, олон түмэнд ойр дөт болгодог. Гэхдээ хохирогчид өөрийгөө хамгаалах, зөвтгөх өнгө аястай юм ярьдаг, заримдаа хэтрүүлдэг тал бий гэдгийг анхаарах шаардлагатай байдаг.