Мэй Саттон
Мэй Саттон | |||||||||||||
Улс: | Америкийн Нэгдсэн Улс | ||||||||||||
Төрсөн өдөр: | 1886 оны 9 сарын 25 | ||||||||||||
Нас барсан: | 1975 оны 10 сарын 4 | ||||||||||||
Ганцаарчилсан | |||||||||||||
| |||||||||||||
Хос | |||||||||||||
| |||||||||||||
Холимог | |||||||||||||
| |||||||||||||
Эх сурвалж: ОУТХ-ы албан ёсны цахим хуудсан дахь теннисчний мэдээлэл (Цахим холбоос) |
Мэй Годфри Саттон (Англи: May Godfrey Sutton, 1886 оны 9 сарын 25 – 1975 оны 10 сарын 4) нь Америкийн теннисчин бөгөөд Вимблдоны ганцаарчилсан төрөлд түрүүлсэн анхны гадаад тамирчин юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Мэй Саттон Английн Плимут хотод мэндэлж, 6 настайдаа гэр бүлийн хамт Калифорнийн Пасадена руу нүүж очжээ. Тэнд аав нь теннисний талбай байгуулж, Мэй болон эгч дүү нар нь теннис тоглодог байв. Мэй болон түүний эгч дүү нар болох Виолет, Флоренс, Этел нар Калифорнидоо эмэгтэй ганцаарчилсан төрөлд ноёрхож байсан. 1904 онд 18 настайдаа Мэй Америкийн аварга болжээ. Тэрээр мөн эмэгтэй хосын төрөлд Мириам Холлтой хослон тоглож түрүүлсэн төдийгүй холимог хосын төрөлд шувтаргын тоглолтод шалгарч үлджээ.
1905 онд Вимблдонд оролцож, 2 дараалан түрүүлээд байсан Британийн од Доротеа Дугласс Чэмберсийг хожиж түрүүлэн, тус тэмцээнд түрүүлсэн анхны гадаад тоглогч болсон юм. Түүний тохойноос хойш хүртэл шуусан цамц, шагайгаа ил гаргасан юбка нь тухайн үедээ Британийн үзэгчдийг гайхашруулж байсан гэдэг. Дараагийн 2 жил нь мөнөөх Чэмберстэй шувтаргын тоглолтод өрсөлдөж, 1906 онд Чэмберс, 1907 онд Саттон ялж түрүүлж байжээ.
1912 онд тэр Америкийн АШТ-д эрэгтэй хосын төрлөөр 3 удаа аваргалж байсан Том Бандитай гэрлэж, гэр бүлдээ цаг заваа зориулахын тулд бараг зодог тайлжээ. Харин 1921 онд 35 настайдаа теннисний талбайд эргэн ирж, чансаагаараа АНУ-даа 4-рт бичигдэх хүртлээ дэвшжээ. 1925 онд бараг 40 насандаа Америкийн АШТ-ий эмэгтэй хосын төрөлд шувтаргын тоглолтод шалгаран үлдэж, энэ амжилтаараа АНУ-ыг төлөөлөн Вайтмэн цомд оролцох багт багтаж өрсөлдсөн түүхтэй. Мөн 1907 онд түрүүлснээсээ хойш оролцоогүй байсан Вимблдонд 1929 онд буюу 42 насандаа оролцож шөвгийн наймд шалгарчээ. 1928, 1929 онд өөрийн охин Дороти Ченитэй хослон тоглож байсан нь Америкийн АШТ-ий түүхэнд ээж-охин хослон тоглосон цорын ганц тохиолдол юм. Түүний зээ дүү Жон Доэг 1930 онд Америкийн, охин Дороти 1938 онд Австралийн АШТ-д түрүүлж байжээ.
1956 онд Саттон Олон улсын теннисний алдрын танхимд багтсан. Тэр теннисээ хэзээ ч орхиогүй бөгөөд 80 хол давсан насандаа ч тоглосоор байсан гэдэг.
Саттон 1975 онд нас барж, түүнийг Калифорни муж улсын Санта-Моника дахь Вүүдлауны дурсгалын оршуулгын газарт оршуулжээ.