Мянган цаасан тогоруу
Харагдац
Япон цаас нугалбар (оригами)-ын нэгэн зүйлийн содон бүтээл нь сэнбазүрү (千羽鶴) буюу мянган цаасан тогоруу юм. Нэг багцанд 40 шувуу, нийт 25 багц бүгд 1000 цаасан шувуу хийж хэлхдэг. Японы эртний домог, хууч ярианд сэнбазүрүг хүнд өгвөл аз жаргал, настай хүнд өгвөл урт наслах, өвчтэй хүнд өгвөл хурдан эдгэрэх, дөнгөж төрсөн хүүхдэд эрүүл энх өсөн торнихыг бэлгэджээ гэдэг.
Садако охин
[засварлах | кодоор засварлах]Атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошима хотод амьдарч байсан Сасаки Садако охин мянган цаасан шувуу хийжээ.