Jump to content

Мөнгөн зүү (гитарын гоцлол)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

“Мөнгөн зүү” гитарын гоцлол нь Монголын анхны поп-рок гитарчин, ТШ, МУУГЗ хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүхийн гитар хөгжимд зориулсан бүтээлүүдийн нэг. Тэрээр энэхүү гоцлолоо дорно дахины уламжлалт эмчилгээний арга зүү эмчилгээний гайхамшгийг өөрийн биеэр мэдэрснээс үүдэн зохиосон гэдэг. “Мөнгөн зүү” гоцлол 1995 онд зохиогджээ.

Гоцлолын нэрний тухай:

Зохиогч гоцлолоо "Мөнгөн зүү" гэж нэрлэсэн.

Гоцлол 1990-ээд оны сүүлээр Монголын Радиод "Мөнгөн зүү" нэрээрээ авагдсан.

1998 онд “Цэнхэр залаа” хуурцагт гоцлол "Таван-Эрдэнэ" нэрээр орсон.

2016 онд “Цэнхэр залаа” цомогт мөн “Таван-Эрдэнэ” нэрээр орсон.

2019 онд түүний эхлүүлсэн гоцлол гитарын цомогт "Мөнгөн зүү" нэрээрээ орсон.

Гоцлол төрсөн тухай зохиогчийн дурсамжаас:  

Нэг удаа 1995 онд миний гар саажиж мэдээгүй болж зүү эмчилгээ хийлгэсэн юм. Бараг сар гаруй эмчилгээ хийлгэж эдгэрсэн санагддаг.

Тэр үед миний гоцлол гитарын концертын бэлтгэл ажил явагдаж ачаалал ихтэй ажиллаж байлаа. 1969-1972 онд Монголын Радиод анх бичигдэж 1992 он хүртэл Радиогоор явж ирсэн гоцлолуудаа хөгжмийн анхны тэр бүтэц, зохиомж, найруулга, дуугаралт, аранжировкаар нь дуу бичлэгийн студид дахин бичүүлэхээр ажиллаж байх үед гар саажиж гэнэт мэдээгүй болоод унжчихад “За ингээд гитараа барих минь ч өнгөрлөө дөө” л гэж бодогдож байсан.

Би анх 1955-1956 оны үед долоо найман настай байхдаа өвөөгийнхөө найз нэг местный орос ах гитардаж дуулахыг хараад гитар хөгжимд их дурласан шиг байгаа юм, гитартай болох гэтэл хоршоо дэлгүүрт гитар байдаггүй, ойр хавийн орос айлуудаас эвдэрч хэмхэрсэн гитар цуглуулж өвөөтэйгээ нийлж гитар босгох гэж оролдож бүтэлгүйтэхэд харин тэр өвөөгийн найз орос ах долоон утастай гитараа надад өгч хоёр дуу зааж өгч байсан гэж бодохоор тэр үед (1995 онд) бол гитартай нөхөрлөөд дөчин жил болсон байсан байгаа юм.

Саажиж мэдээгүй болсон байсан гар минь эргэж мэдээ ороход энэ гоцлолын ая надад сонсогдсон болохоор гоцлолоо "Мөнгөн зүү" гэж нэрлэсэн.

1.С.Баатарсүх гитараар гоцлон хөгжимдсөн:

  • МҮОНР, Мөнгөн зүү (С.Баатарсүх гитараар гоцлон эстрад хөгжим хөгжимдөнө)
  • 1998 он, "Цэнхэр залаа" хуурцаг
  • 2016 он, "Цэнхэр залаа" цомог

2.Соver гоцлол: “Мөрөн” хамтлагийн гитарчин П.Лхагва  

Lhagva Purev, МУУГЗ Баатарсүхийн гитарын аяз Таван эрдэнэ, 2017-02-09 [1]