Мөнхдоржийн Даш
Мөнхдоржийн Даш ( 1932 онд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн-1993 онд нас барсан) -Академич, шинжлэх ухааны доктор, профессор, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн.
1986 онд Зүүн Германд мал эмнэлгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
Мөнхдоржийн Даш нь Шинжлэх ухаан техникийн улсын хорооны орлогч дарга, даргын албыг хашиж байсан. Сүүлд Шинжлэх ухаан, дээд боловсролын хороо болж тухайн үед Хороо нэртэй боловч яамны бүтэцтэй ажиллаж байсан том байгууллагыг нэрт төртэй удирдаж байсан төр, засгийн нэрт зүтгэлтэн аж.
Тэрээр Монгол оронд иксод овгийн 18 зүйлийн хачиг байгааг тогтоож, түүний гурван зүйлийг шинээр илрүүлж, зарим зүйлийн бүрэлдэхүүн, тархалт, биологи, экологи, хорт чанарын үндсэн шинж, малд зонхилон шимэгчилдэг хачгууд, тэдгээрийн идэвхжилтийн улирлын хөдлөл зүй, малд асаж паразитлах хугацаа, хачгаар дамжин халдварладаг хүн малын халдварт өвчин, хачигт баригдсан малд үүсэх эмгэг, малын арьс ширэнд гарч байгаа гэмтлүүд, эдийн засгийн хор хохирлын хэмжээ,тэмцэх арга гээд бүрэн цогц суурь судалгааны ажил хийсэн юм.