Jump to content

Мөнхцолын Батбаяр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мөнхцолын Батбаяр (Ховд аймгийн Манхан суманд 1994 онд төрсөн) орчуулагч, яруу найрагч.

Уран бүтээлээ 2012 оноос эхэлсэн. Яруу найргийн "Намрын тэмдэгтүүд" (2015), "Бүгд өөрийн гунигтай" (2016), "Өртөөн дээр хэлэгддэг үгс" (2019) "Мөнгөн Будда авсан өдөр" (2023) найрууллын "Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн" ном хэвлүүлжээ. Хятадын өнөө цагийн алдарт зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" роман (2018), "Цусаа худалдсан тэмдэглэл", "Вэн хот", Чи Зи Жианы "Цасан хөшиг" өгүүллэгийн түүвэр, зохиолч Инь Шүэ Юүний "Авга ах" тууж зэрэг арав гаруй бүтээл орчуулжээ. "Амьдрахуй" романаас сэдэвлэсэн драмын жүжгийн зохиолыг тэрбээр бичиж "Орфэй" театр найруулагч М.Батболд найруулан тавьжээ. "Пагмадулам" МУСК -ны зохиолыг хамтран бичсэн байна. Шүлгүүд нь Хятад, Япон, Испани, Англи хэлнээ орчуулагдаж байжээ.