Мөнхөөгийн Оюунчимэг
Appearance
Мөнхөөгийн Оюунчимэг нь Улсын Их Хурлын эмэгтэй гишүүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]М.Оюунчимэг нь 1970 оны 11 дүгээр сарын 14-нд Хөвсгөл аймагт төржээ.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 1988 онд Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1995 онд ОХУ, Ленинградын улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультет, сэтгүүл зүйн мастер
- 2008 онд АНУ, Оклахома мужийн Улсын их сургууль, сэтгүүл зүйн мастер
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]- 1995-2009 онд Монголын үндэсний телевиз, “ММ” агентлаг редактор, ахлах редактор, тоймч
- 1998-2001 онд “ММ” агентлагийн ерөнхий редактор-захирал
- 2009-2012 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч
- 2013-2015 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн ажлын албанд зөвлөх
- 2013 онд Монгол ардын намын Нарийн бичгийн дарга
- 2015 онд “Монголын мэдээ” агентлагийн захирал
- 2016 оноос Монголын хөгжлийн стратегийн хүрээлэн УЗ-ийн гишүүн
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга
Намын харъяалал
[засварлах | кодоор засварлах]Гишүүнчлэл
[засварлах | кодоор засварлах]- Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн
- Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн
- Эдийн засгийн байнгын хорооны гишүүн
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- 2007 онд Алтангадас одон