Мөстлөгийн үе

Мөстлөгийн үе гэдэг нь дэлхийн уур амьсгалын температур маш хүйтэн байсан цаг үеийг хэлэх ба үүний үр дүнд эх газрын болон туйлын мөсөн бүрхүүл тархаж улмаар мөсөн гол зэрэг үүссэн байдаг. Эртний уур амьсгал судлах шинжлэх ухаанд плейстоцений үед үргэлжилсэн хүйтэн ширүүн үеийг "мөстлөгийн үе" гэж нэрлэсэн. Олон эст эукариотууд хөгжихөөс өмнө олон мөстлөг тохиож байсныг бид бүгд мэднэ. Хамгийн том буюу удаан үргэлжилсэн мөстлөг нь Протерозойн галавт болон өнгөрсөн байх түүхтэй. Мөстлөгийн үед ус хөлдснөөр далайн төвшин огцом буурах бөгөөд хэр их буурах нь үргэлжлэх хугацаа г.м олон зүйлээс шалтгаална.
Үе шатууд[засварлах | кодоор засварлах]
Мөстлөгийг хэд хэдэн үе шатанд хуваана: Удаан мөстлөгийг мөстлөгийн үе харин богино, дулааныг мөстлөгүүдийн хоорондох үе гэж нэрлэдэг. Хамгийн сүүлийн мөстлөг 11 мянган жилийн өмнө дууссан ба түүний ул мөр нь Гринланд болон Антарктид тив юм. Өнгөрсөн 2 сая жил Плейстоцений мөстлөгийн үед багтана.