Дрон

(ННА-с чиглүүлэгдэв)
Elbit Systems Hermes-450 загварын дрон

Дрон (Англи: drone) буюу нисгэгчгүй нисэх төхөөрөмж (Англи: unmanned aerial vehicle) гэдэг нь нисгэгчгүй боловч өөр дээрээ самбартай навигацийн удирдлагын системтэй онгоц юм. Энэ нь хэмжээ болон зориулалтаараа маш олон төрөл байдаг. Нисгэгчгүй нисэх төхөөрөмж нь гол төлөв жижиг загвартай байдаг. Ийм байх нь зарим нэг осол аваар болон эд материалын сүйрлийг урьдчилан сэргийлэх туршилтыг хийж болохоороо илүү давуу талтай. Мөн нисэх онгоцний цаашдын хөгжилд мэдэгдэхүйц өөрчлөлт гаргахүйц оновчтой төрөл бүрийн судалгаа хийж болохоороо илүү давуу талтай юм. Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг маш олон төрлийн ажиллагаатайгаар хийж болох юм. Жишээ нь: цэрэг дайны зориулалттай нисгэгчгүй нисэх төхөөрөмж байна гэвэл хиймэл дагуул гэх мэт том зүйлс ашиглалгүйгээр дайсний байршлыг тогтоох болон дайсны зэр зэвсэг болон хүн хүчний хэмжээг цаг алдалгүй тодорхойлж болох юм. Ингэхийн тулд жижиг нисгэгчгүй нисэх төхөөрөмжиндөө жижиг хэмжээний камер суурилуулаад үүгээрээ зураг болон видео бичлэг дамжуулах юм. Иргэний зориулалттайгаар ашиглаж, гал түймэр болон ямарваа нэг байгалийн гамшгийн үед хүний амь болон эд материалийн хохирлыг цаг алдалгүйгээр тодорхойлж болно. Цаг агаарын урьдчилсан мэдээ болон зам тээвэр хот тохижилтийг хүртэл хянаж байх бүрэн бололцоотой юм.

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж нь янз бүрийн хэлбэр дүрс, хэмжээ, үзүүлэлттэй байдаг. Түүхийн хөгжлийн явцад анх нисгэгчгүй нисэх төхөөрөмжид автомат жолоодлого гэхээр юм бараг байдаггүй байсан бөгөөд цаг хугацаа явах тусам нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн автомат жолоодлого нь улам нарийсан хөгжсөөр байна. ННТ нь хоёр төрөл байдаг. Газраас жолоодох удирдлагын системтэй, нөгөө нь жолоодлогын систем дээр нислэгийн чиглэл даалгаварыг нь програмчилсан байхаар хоёр янз байдаг. Одоогийн байдлаар цэргийн зориулалттай ННТ-г тагнуул хийх явцдаа довтлох, даалгавар гүйцэтгэх байдлаар ашиглаж байна.