Jump to content

Наваансүрэнгийн Ганболд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Наваансүрэнгийн Ганболд (1956 онд Улаанбаатар хотод төрсөн )-Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссараар 2011-2016 онд ажилласан.

1963-1971 онд дунд сургууль, 1971-1975 онд Төмөр замын техникум, Улаанбаатар төмөр замаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр цагдаагийн төлөөлөгч, цагдан сэргийлэх анги, хэлтсийн даргаар ажиллаж байсан.

1984-1988 онд ЗХУ-ын ДЯЯ-ны дээд сургуулийг тус тус төгссөн, хуульч мэргэжилтэй, магистр.

1990-1994 онд Эрдэнэт хотын Цагдан сэргийлэхийн хэлтсийн дарга, 1994-1996 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга,

1996-1998 онд Улаанбаатар хотын цагдаагийн газрын орлогч дарга, 1998-2006 онд Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга,

2006-2007 онд Тагнуулын ерөнхий газрын дарга,

2008-2010 оны 7-р сард Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ.

2011-2016 оны 4-р сар хүртэл Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдон ажилласан.

2017 оноос Тагнуулын ерөнхий газрын Цэргийн тагнуулын газрын дарга.

Бригадын генерал цолтой. Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, бусад медалиудаар шагнагджээ.