Найдандоржийн Чинчулуун
Найдандоржийн Чинчулуун | |
---|---|
Боловсрол |
|
Мэргэжил | Эмэгтэйчүүдийн хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа ЭТББ-ыг бэхжүүлэхийн төлөө ажилладаг Монголын Эмэгтэйчүүдийн Сан /МОНЭС/-ийн Зөвлөх |
Найдандоржийн Чинчулуун нь Эмэгтэйчүүдийн хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа ЭТББ-ыг бэхжүүлэхийн төлөө ажилладаг Монголын Эмэгтэйчүүдийн Сан /МОНЭС/-ийн Зөвлөхөөр ажиллаж байна. Тэрбээр 25 жилийн турш хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ажилладаг ИНБ-д тасралтгүй ажиллаж байгаа ба 1994 оноос 2002 он хүртэл Хуульч Эмэгтэйчүүдийн холбоо болон Хүний эрх хөгжил төвийг Гүйцэтгэх захирлаар нь ажилласан хугацаанд эмэгтэйчүүдийн эрх, хүний эрхийн асуудлаар сургалт, судалгаа, нөлөөлөлийн ажлуудыг удирдсан байна. 2000 оноос эмэгтэйчүүдийн бүлгүүдийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор хөрөнгө босгох болон тэтгэлэг олгох зорилгоор МОНЭС-ийг үүсгэн байгуулж Тэргүүн, Захирал, Зөвлөхийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. МОНЭС-ийг хөгжүүлж удирдан чиглүүлэх явцдаа эмэгтэйчүүдийн бүлгүүдийг чадавхжуулах, хөгжүүлэх, шинээр бий болгох, Эвсэл, Сүлжээ болон хамтран ажиллахад нь нөлөөлж, зөвлөж ажилласан. Энэ бүх хугацаандаа хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлуудыг судлах, сурталчлах, олон нийтэд таниулах, сургах, хуульчлахад хувь нэмрээ оруулж ажилласан. МОНЭС-ийг Олон улсын эмэгтэйчүүдийн сангуудын сүлжээ, АНУ дахь Эмэгтэйчүүдийн сангуудын сүлжээ, Азийн эмэгтэйчүүдийн сангуудын сүлжээний гишүүн байгууллага болгож дэлхийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөнд идэвхтэй оролцдог болсон.
Товч намтар
[засварлах | кодоор засварлах]Н.Чинчулуун нь Улаанбаатар хотын 1-р төрөх эмнэлэгт мэндэлсэн. 10 жилийн 23, 17-р сургуулиудад суралцаж ерөнхий боловсрол эзэмшсэн. 1984 онд Монгол улсын их сургуулийн харъяа Хуульзүйн дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. 1990 онд Хууль эрх зүйн магистр болсон.
Сонгуульт үүрэг
[засварлах | кодоор засварлах]- 1975-1978: НАХЯ-ны тусгай архивт: Үсэг өрөгч
- 1984 – 1987: Дорнод аймаг Шүүхэд: Сум дундын 1-р шүүхийн дарга, шүүгч
- 1987 – 1991: Улаанбаатар хот Худалдааны Техникумд Эрх зүй, Зах зээлийн коллежид бизнесийн эрх зүйн багш
- 1991 – 1994: ХЭАА, хувийн кампаниудад хуулийн зөвлөх
- 1994 – 2000: Хуульч Эмэгтэйчүүдийн холбоонд Гүйцэтгэх захирал, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвд Хуулийн зөвлөгч
- 2000-2002: Хүний Эрх Хөгжил төвийн Гүйцэтгэх захирал
- 2000 – 2015: Дэлхийн эмэгтэйчүүдийн Сангийн сайн дурын зөвлөх
- 2004 – 2006: Азийн Эмэгтэйчүүдийн сангуудын Сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүн
- 2004 – 2006: Олон улсын Эмэгтэйчүүдийн сангуудын Сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүн
- 2012– 2014: Хүний эрхийн Үндэсний Комиссын орон тооны бус зөвлөлийн гишүүн
- 2005 – Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшсэн дэлхийн 1000 эмэгтэйн хөдөлгөөний нэг гишүүн
- 2002 – одоо Монголын Эмэгтэйчүүдийн Сангийн Захирал, зөвлөх
1994 оноос ЭЯГБХУТКХҮС, ХЭХТ, ОУЭШЭ-ийн УЗ-ийн зөвлөлийн гишүүнээр, Жендэрийн Үндэсний хорооны ажлын хэсгийн гишүүн, ХЗДХЯ-ны ТББ-ын хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр тус тус сонгогдож байсан. Одоо АББД-тай тэмцэх ИНБ-дын Эвсэлийн зөвлөх,
Ажил
[засварлах | кодоор засварлах]Монголын Эмэгтэйчүүдийн Сан /19 жил/:
[засварлах | кодоор засварлах]Үүсгэн байгуулагч, багийн удирдагч, зөвлөхөөр ажиллах явцдаа:
Удирдлага:
[засварлах | кодоор засварлах]1. МОНЭС-ийн тогтвортой ажиллагаа, дотоод хөгжлийг хангахын тулд баг бүрэлдэхүүнийг бэлтгэх, сургах, чадваржуулах, чиглүүлэх, баримт бичгүүдийг боловсруулах, дотоод материаллаг баазыг хөгжүүлэх ажлыг зохион байгуулж удирдсан. 2. Гадаад, дотоодын доноруудтай харилцах харилцааг хөгжүүлж тэдгээр эх үүсвэрээс хөрөнгө босгох ажлуудыг удирдсан. 3. Эмэгтэйчүүдийн эрх, хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ЭТББ, бүлгүүдэд буцалтгүй тэтгэлэг олгох ажлыг удирдсан. 4. Доноруудад тайлагнах, олон нийтийг мэдээлэлээр хангах ажлуудыг удирдан чиглүүлсэн.
Зөвлөх:
[засварлах | кодоор засварлах]5. МОНЭС-ийн хөтөлбөрүүдийн хөгжилд зөвлөхөөр ажилладаг. 6. Эмэгтэйчүүдийн бүлгүүдийн дотоод зохион байгуулалт, тогтвортой хөгжил, төслийн удирдлага, хамтын ажиллагаа болон нийгэмд нөлөөлөх ур чадварыг дээшлүүлэхийн тулд зөвлөгч, чиглүүлэгчээр ажилладаг.
Сургагч:
[засварлах | кодоор засварлах]7. Хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн шударга ёс, ТББ-ын тогтвортой хөгжил, менежмент, санхүүгийн тогтвортой байдал зэргээр сургагч багш хийдэг.
Судалгаа:
[засварлах | кодоор засварлах]8. Хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр судалгаа шинжилгээ, үнэлгээний тайлан, илтгэл, нийтлэлүүд бичдэг.
Нөлөөлөл:
[засварлах | кодоор засварлах]9. Олон нийтийн нөлөөлөл: а.Иргэний нийгмийн байгууллагуудын явуулж байгаа үйл хэрэгт санхүүгийн туслалцаа үзүүлэх буюу нийгмийн хөгжлийн төлөө хандив өргөх филантропи үйлсийг Монголын нийгэмд түгээн дэлгэрүүлэхийн тулд ухуулан таниулах кампанит ажлуудыг удирдан зохион байгуулсны үр дүнд охид, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх үндэсний хандивлагчдыг бий болгосон. б.Эмэгтэйчүүдийн эрх, филантропийн асуудлаар ТВ, радио, сонин сэтгүүлээр дамжуулан олон нийтийг мэдээлэлээр хангах, мэдлэгжүүлэхэд багаа төлөөлөн ажилладаг байв. 10. Бодлогын нөлөөлөл: Гэр бүлийн хүчирхийлэл болон АББД-тай тэмцэх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, ТББ-ын хууль, Хүний эрхийн асуудлуудаар бодлого боловсруулагч нартай уулзаж хууль тогтоомжийг боловсронгуй болгоход оролцож хуулинд саналаа тусгуулж байсан.
Хүний эрх хөгжил төв/4 жил:/
[засварлах | кодоор засварлах]Үүсгэн байгуулагч, багийн удирдагчаар ажилласан. Хүний эрхийн асуудлаар хяналт үнэлгээ хийх, Конвенцийн хэрэгжилтийг хангах нөлөөлөлийн ажлууд, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, баг бүрдүүлж сургагч, судлаач, үнэлгээчдийг бэлдсэн. Гарын авлага, мэдээлэлийн хуудсуудыг боловсруулан гаргасан. Сургагч багш, хэвлэл мэдээлэлийн илтгэгч хийсэн.
Хуульч Эмэгтэйчүүдийн холбоо/6 жил/:
[засварлах | кодоор засварлах]Багийн гүйцэтгэх удирдагчаар ажилласан. Эмэгтэйчүүдэд эрх зүйн мэдлэг олгох, зөвлөгөө өгөх, сурталчилгаа хийх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох нөлөөлөлийн ажлууд, гишүүдийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх санал санаачлагуудыг өрнүүлж хэрэгжүүлсэн.
Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв/2 жил/:
[засварлах | кодоор засварлах]Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх ажлууд хийсэн. Гэр бүлийн болон, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг гаргах багийн анхны зохион байгуулагчаар ажилласан.
Зохион байгуулсан сургалт
[засварлах | кодоор засварлах]1997 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан. /Малайз, Филлиппин/ 1998 онд ЭЯГБХУТК-ийн хэрэгжилтийг хангах сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан. /УБ, Малайз улсад/ 2002, 2003 онд ОУ-ын Эмэгтэйчүүдийн Сангуудын “Smart Growth” байгууллагын хөгжлийг үнэлэх сургалтанд суралцаж гэрчилгээ авсан /Непал, УБ, АНУ-д/ 2004 Үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрөө үнэлэх “Making the Case” сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан. /АНУ/ 1995 оноос хойш дотоод, гадаадын олон хурал, зөвлөгөөн сургалтуудад сууж мэдээлэл цуглуулан боловсруулж практик туршлагаа хуримтлуулсан.
Удирдаж, оролцож, нэгтгэн боловсруулсан судалгаа, ном товхимол, гарын авлага:
[засварлах | кодоор засварлах]Судалгааны ажил:
[засварлах | кодоор засварлах]- Монгол Улс дахь Хүний эрхийн байдал-судалгааны тайлан 1999, 2001 он
- Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдал –судалгааны тайлангий
- 2000 онд Азийн сангийн дэмжлэгтэй хэрэгжсэн Бэлчээрийн зохистой н нэг бүлэг 2002 он хэрэглээг таних судалгааны багийн зохицуулагч гишүүнээр ажиллаж судалгааны ном гаргасан.
- Хүний эрхийн тэмдэглэл –баримтын судалгаа 2000, 2001 он
- Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл ба хууль эрх зүйн орчин – судалгааны тайланд 1 бүлэгт 2002
- Цагдан хорих төв баривчлах байрууд дахь хүний эрхийн байдал-судалгааны тайлан бичсэн 2003
- АББД бол хүний эрхийн зөрчил судалгааны тайлан – ХЭҮК-ын судлаачаар 2006
- АББД ба эрх зүйн орчин судалгааны тайлангийн зөвлөхөөр 2010
- НҮЭМЭ-ийн асуудал-эрх зүйн орчин судалгааны ажил
Ном товхимол:
[засварлах | кодоор засварлах]- Хуульч Эмэгтэйчүүдийн холбооны Мэдээллийн хуудас /цувралаар/ 1995-2000 он
- “Эмэгтэйчүүдийн эрх” ном, 1 сэдэв Улаанбаатар, 1995 он
- “Хуульч биш хуульч” гарын авлага Улаанбаатар, 1999 он
- Олон улсын Эрүүгийн Шүүхийн товхимол 2001 он
- ОУЭШ ба хүний эрх –товхимол 2001
- Хүний эрхийн байдалд мониторинг хийх – гарын авлага 2001 он
- ДОХ/БЗХӨ-тэй хүмүүсийн нууцын асуудал ба хүний эрх товхимол 2002 он
- Сайн дурынхан нийгмийн хөгжилд-эмхтгэл -2002
- Ажлын байран дахь бэлгийн дарамтлал – товхимол 2003
- АББД гэж юу вэ? –гарын авлага
- Нэр дэвшигч эмэгтэйчүүдэд зориулсан –эмхтгэл 2003
- АББД-тай холбоотой-гарын авлага, танилцуулга, модуль, мэдээлэлийн хуудас,
- Филантропи нийгмийг өөрчилнө- товхимол 2004, дахин хэвлэлт 2007
- ЭТББ-ын хамтын ажиллагаа-ном 2011
- Эмэгтэйчүүдийн эрх –товхимолд редактороор
- Гэр бүлийн хүчирхийлэл-сургалтын гарын авлагын редактор
- Бэлгийн болон НҮЭМЭ-ийн ойлголтыг нэмэгдүүлэх гарын авлага-редактороор
- Хүний эрх ба хөгжил мэдээллийн сонин цувралаар 2000-2002 он
- МОНЭС-ийн тайлан, мэдээ, танилцуулгууд 2000-оноос
- Эмэгтэйчүүдийн эрх, хүний эрх сэдвийн дор 30 гаруй ярилцлага, нийтлэлүүдийг сонинд өгсөн
- Гадаад, дотоодын хурал зөвлөгөөнд илтгэлүүд бэлтгэж хэлэлцүүлсэн.