Найрал дуу
Appearance
Найрал дуу нь (гре. χορός хорос „бүжгийн талбай“, „тойрон бүжиг“, „бүжгийн чуулал“) нь хөгжимд тухайн дууны өнгө бүрийг хэд хэдэн хүн зэрэг дуулах дуучдын чуулгыг хэлдэг. Түүнээс гадна найрал дуу буюу хор гэх нэршлээр тухайн чуулгын дуулах бүтээлийг бас нэрлэдэг. Дуурийн гол тулгуур багана болсон найрал дуу нь дуурийн гол баатрын сэтгэл санааг хуваалцах, дэмжих, үйл явдлын зангилаа асуудлыг тайлахад гол үүрэг гүйцэтгэдэг.
Дуурийн найрал дууны томоохон төрөлд:
- оратори-тэнгэрлэг дуулал гэсэн утгатай. 15 зууны сүүлчээр Италид шашны мөргөлийн дуунаас үүссэн. Үйл явдлыг тайлбарласан, хүүрнэн өгүүлсэн шинжээрээ дууриас ялгаатай.
- кантат-магтуу гэсэн утгатай ораторийг бодвол арай бага хэмжээтэй. Дууриас ялгаатай нь тайзны урлаг биш, цөөхүүл чуулгаар дуулахад зориулагдсан бүтээл.
- реквием гашуудлын эмгэнэлт гэсэн утгатай. Нас барагсдыг эцсийн замд үдэхэд зориулагдсан.
Найрал дуучдыг дуулах цар хүрээгээр нь 4 ангилна.
- Сопрана эмэгтэй хүний тунгалаг нарийн цээл хоолой
- Альт эмэгтэй эрдүү хоолой
- Тенор эрэгтэй цээл хоолой
- Басс эрэгтэй баргил хоолой