Накасонэ Хирофүми

Накасонэ Хирофүми, 2016 он

Накасонэ Хирофүми (япон. 中曽根 弘文 Накасонэ Хирофуми, 1945 оны 11-р сарын 28-нд төрсөн) японы төрийн зүтгэлтэн.

2008 оны 9-р сараас 2009 оны 9-р сар хүртэл Асоо Тароо-гийн Засгийн газарт Гадаад хэргийн сайд, Мори Ёшироо-гийн Засгийн газар Боловсролын сайдаар тус тус ажиллаж байсан. Японы Ерөнхий сайд агсан Накасонэ Ясухиро-гийн хүү юм.

Хувийн "Кэйо Их сургууль" (япон. 慶應義塾大学 кэйо:) худалдаа, ажилжааны ангийг төгссөн. Их сургуулиа дүүргээд "Асахи Касей Корпорацид" (Asahi Kasei) ажиллаж байсан. Дараа нь эцэг Накасонэ Ясухиро-г Ерөнхий сайд байхад туслахаар нь ажиллаж байжээ.

Тэрээр өнөө үед Японы Либерал-Ардчилсан намыг төлөөлсөн парламентын гишүүн.