Jump to content

Намаас өмнө урлаг байсан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Урлаг соёлыг намаас удирддаг, уран бүтээлийг намын хороо хянадаг байсан хуучин нийгмийн үед театрын сургуулийн оюутан Н. Цэвээнравдан ойдоо зориулан концерт найруулж байтал нэгэн намын үүрийн дарга “Энэнийг хас, үүнийг өөрчил!” хэмээн дүрэмдэн томорчээ. Тэрээр үүнд нь шаралхаж, “Намаас өмнө урлаг байсан юм. Битгий дэмийр!” гэж хэлжээ. Үүнээсээ болж нам засгийн бодлогыг эсэргүүцсэн нэр зүүж, хөдөө суманд нэгдлийн клуб руу цөлөгдөж байсан тухай дурсамжаар энэ ном эхэлдэг.

Тайз, дэлгэцийн нэртэй жүжигчин Н.Цэвээравдангийн амьдрал, уран бүтээлийн тухай энэ дурсамжийн номд түүний амьдралд тохиолдсон эрээнтэй бараантай, инээд баясалтай, аз жаргалтай мөчүүдийг дүрсэлсэн байна.