Намдагийн Төмөрхуяг
Намдагийн Төмөрхуяг (1959-2018) нь Монгол Улсын гавьяат жүжигчин цолтой дуучин байв.
Намтар[засварлах | кодоор засварлах]
Төмөрхуяг 1959 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрж, 1967-1974 онд Өндөрхаан хотын 8 жилийн дунд сургууль төгсөөд 1974-1977 онд ХАА-н Техник мэргэжлийн сургуульд суралцаж, трактор комбайнчны мэргэжил эзэмшжээ. Улмаар 1977-1979 онд Хэнтий аймгийн Тээврийг Удирдах Газарт жолоочоор ажиллаж байгаад 1979 онд цэрэгт татагдан 1982 он хүртэл Ардын Армид алба хаав. 1983-1990 онд ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгад дуучин, 1991-1993 онд Улаанбаатар хотын захиргааны дэргэдэх эстрад дуу бүжгийн “Варьете” чуулгад дуучнаар ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болжээ.
Уран бүтээл[засварлах | кодоор засварлах]
- Ухаарч амьдрах хорвоо
- Амьдрал хайр дээр тогтдог
- Саа мөнгөн Хэрлэн
- Насны намар
- Намрын дурсамж
- Хорвоод ганцхан ээждээ
- Халхын сайхан хүүхнүүд
- Зүүдэн бороо
- Зүрхний уяа
- Хожуу хайрын дуу
- Сэтгэлийн эгшиг
- Гунигийн дуу
Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]
- Монгол Улсын гавьяат жүжигчин (2014 он)