Jump to content

Намжилдорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сэмжидийн Намжилдорж

Сэмжид овогтой Намжилдорж нь 1920 оны 1 сарын 15нд Дундговь аймгийн Хулд сумын Олдох гэдэг газар ард Сэвжидийн 4-р хүү болон төрөөд нутгийн эмэгтэй Чимэдцэрэнд өргөгдсөн.

Бага насаа өргөж авсан эгч /ээж/ Чимэдцэрэнтэй хамт мал аж ахуй эрхлэж байгаад 1938 онд 18 настайдаа цэрэгт татагдан очиход Япончууд Монголын дорнод хилээр 1932 оноос эхлэн тагнуул туршуулын шинжтэй үйл ажиллагаа явуулж байснаа 1936 оноос Япон, Манжийн цэрэг Монголын хилийн Улаан бургас, Булан дэрс, Адаг дулаан зэргийн чиглэлээр хил зөрчин өдөөн хатгасан эх орны бүрэн бүтэн байдалд заналхийсэн нэн эзэгтэй үе байлаа.

Улмаар цэрэгт очиод нэг жил болж байхад буюу 1939 оны хавраас намрын 9 дүгээр сар хүртэл Монгол Японы цус урсгасан дайнд болж тэрхүү дайнд эгэл цэргээр эх орноо батлан хамгаалахад оролцсон юм. Дайны утаа арилаагүй байсан тул цааш цэргийн албаа үргэлжлүүлэн хааж байгаад 1943 онд цэргээс халагдсан.

Эх орноо батлан хамгаалахад халуун амь бүлээн цусаа хайрлалгүй байлдаж явсныг нь төр засаг өндөрөөр үнэлэн Халх голын ойн медалууд, Бид ялав болон Байлдааны хүндэт медалаар шагнагдсан.

Цэргээс халагдаад төрсөн нутаг Дундговь аймгийн Хулд сумандаа ирж мал маллаж улмаар 1950-аад оны дундуур малын эмчийн санитарийн дамжаанд суралцаж сумандаа анхны мал эмнэлгийн байгууллагыг үүсгэн байгуулсан. Хулд сумын мал эмнэлэгийн тулгын чулууг малын бага эмч шош хэмээх Балдан, санитарч мажаа хэмээх Дашдорж нартай хамтран байгуулан сумынхаа мал эмнэлэгийн анхны байшингуудын нэг болох “Мал эмнэлгийн байшин”-г чулуугаар барьсан эдүгээ ч гэсэн ашиглагдаж байна.

С.Намжилдоржийг мал эмнэлэгийн салбарт ажиллаж байхад 1953 онд хонины цэцэг өвчин, 1957 онд боом өвчны голомтыг дарахад оролцсон.

С.Намжилдорж нь мал эмнэлгийн санитар хийхийн зэрэгцээ багийн даргын туслах баг баригадын туслах ажилтан зэрэг ажлыг хийж байгаад 1966 онд мотортой худгийн моторчины курсэд суралцан төгсөөд Дундговь аймгийн Хулд сумын анхны мотортой худаг болох Хөх толгойн худгийн анхны моторчин болж байлаа.

С.Намжилдорж нь 1967-1980 он хүртэл Дундговь аймгийн Хулд суманд худгийн моторчин, ногоочин, бригадын аж ахуй зэрэг ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч 1981 онд нас барсан.