Нанзадын Бүргэдаа
|
| ||||||||||||||||||||||||||||||||||
| Төрсөн он | 1953 оны 5 сарын 9 | |||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Төрсөн газар | Говь Алтайн Дэлгэр | |||||||||||||||||||||||||||||||||
| Education | МУБИС Төрийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн Удирдлагын академи. | |||||||||||||||||||||||||||||||||
Хураасан медаль
| ||||||||||||||||||||||||||||||||||
Нанзадын Бүргэдаа - 1981 оны чөлөөт бөхийн ДАШТ-ний хүрэл, 1986 оны чөлөөт бөхийн дэлхийн цомын мөнгөн медальтан бөх, “Тайгам Алтай групп” ХХК-ийн Ерөнхий захирал. Монгол улсын гавьяат тамирчин цолтой.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Нанзадын Бүргэдаа нь 1953 оны 5-р сарын 9-нд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бажгын худаг гэдэг газар Нанзадын 2-р хүү болон мэндэлжээ. Эцэг эхээс ах дүү дөрвүүл. Ууган ах Н.Жалбажав нь УИХ-ын гишүүн асан, БХЯ-ны сайдын зөвлөх, хошууч генерал цолтой, ХИС-ийн хүндэт доктор, профессор. Дүү Н.Лида нь Физик математикийн МУ-ын тэргүүлэх багш. Дүү Н.Намсрай нь НҮБ-ын энхийг дэмжих ОУ-ын ажиллагаанд оролцож явсан энхийг сахиулагч, цэнхэр дуулгатан байсан.
Бүргэдаа нь 1985 онд МУБИС-ийг Биеийн тамирын дасгалжуулагч багш мэргэжлээр, Удирдлагын академийг Төрийн удирдлагаар тус тус дүүргэсэн. Боловсролын доктор
1979-1998 он хүртэл МУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин. 1998-2000 он хүртэл гадаад, дотоодын биеийн тамир, спортын байгууллага, нийгэмлэгүүдэд чөлөөт бөхийн багш дасгалжуулагч. 2000-2011 он хүртэл барилга зам, үйлдвэрлэл үйлчилгээний “Тайгам Алтай” ХХК-ийн захирлаар, 2011 оноос одоог хүртэл “Тайгам Алтай групп” ХХК-ийн Ерөнхий захирал. Одоо Бөхийн чөлөөт барилдааны холбооны дэд ерөнхийлөгч, эрэгтэй багийн зөвлөх дасгалжуулагч, Эрүүл мэнд спортын яамны зөвлөхөөр ажиллаж байна.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]Тэрээр МУ-ын 10 удаагийн аварга болж, олон улсын тэмцээнээс нийтдээ 50 орчим медаль эх орондоо авчирсан, Монгол улсын алдарт бөх, нэрт тамирчин юм.
1980 онд бөхийн чөлөөт барилдаанаар Москвагийн зуны 22-р олимпын 5-р байр, 1981 онд Дэлхийн цомын АШТ-ээс Мөнгөн медаль, 1985 онд Дэлхийн цомын АШТ-ээс Хүрэл медаль, 1983, 1985 онуудад бөхийн чөлөөт барилдаанаар ДАШТ-ээс 5-р байр, 1981 онд Самбо бөхийн Дэлхийн аваргын Мөнгөн медаль, 1982 онд Самбо бөхийн Дэлхийн аваргын Алтан медаль, 1984 онд ОУ-ын Найрамдал-84 тэмцээний аваргын Алтан медаль хүртжээ.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- Монгол улсын гавьяат тамирчин
- ОХУ-ын Буриад Улсын гавьяат тамрчин
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- Алтан гадас одон
- Хөдөлмөрийн хүндэт медаль
- Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
- Засгийн газрын хүндэт жуух бичиг
- Олимпын хорооны “Алтан Очир” одон
- Бусад ойн медалиуд