Jump to content

Нанометр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нанометр (лат. nanos — маш жижиг, Эртний грек. μέτρον — хэмжүүр, хэмжигч; олон улсын тэмдэглэл: nm) нь метрийн системийн уртын хэмжээний нэгж бөгөөд Олон Улсын Хэмжүүрийн Байгууллагаас баталгаажуулж хэрэглэдэг. Үүний хэмжээ нь 1 метрийн 1 тэрбумны нэгтэй тэнцүү болно (0.000000001 м). Шинжлэх ухааны тэмдэглээнд 1 × 10−9 м гэж бичнэ, инженерчлэлийн тэмдэглээнд 1 E−9 м гэж бичнэ. Мөн 1/1000000000 м гэсэн тэмдэглэгээ байдаг. 1 нанометр нь 10 ангстромтой тэнцүү.

Нанометрийг ихэвчлэн нанотехнологийн салбар болон энгийн нүдэнд харагдахгүй гэрлийн долгионы урттай холбож үздэг. Энэ нь жижиг уртыг хэмжих хамгийн түгээмэл хэрэглэгддэг нэгжүүдийн нэг юм. Нанометрийг мөн хагас дамжуулагч үйлдвэрлэлийн технологийг тодорхойлоход хамгийн түгээмэл ашигладаг байна.

Хэрэв нэг устөрөгчийн молекулыг хоёр Бор радиус гэж үзвэл нэг нанометр нь ойролцоогоор нэг шугаман дотор байрлуулсан 10 устөрөгчийн молекулын бүтэцтэй тэнцүү байна.

Хүний мэдэрч буй харагдах гэрлийн долгионы урт нь 380-760 нм хооронд хэлбэлздэг (ийм цацрагийн өнгө нь нил ягаанаас улаан хүртэл хэлбэлздэг).

Орчин үеийн дэвшилтэт микрочип үйлдвэрлэлийн технологиуд 7-20 нм хэмжээтэй элементүүдээр ажилладаг бөгөөд 5 нм элементүүд рүү шилжиж байгаа бөгөөд ирээдүйд тэдгээрийг 2 нм болгон бууруулахаар төлөвлөж байна.