Наньтоу
Наньтоу (南投縣, Nantou) — Тайвань орны Тайвань мужийн харьяа шянь (хошуу). Засаг захиргааны төв — Наньтоу хот.
Газар зүй[засварлах | кодоор засварлах]
Тайвань арлын төв хэсэгт байдаг, далайд гарцгүй ганц хошуу. 4106 км2 газар нутагтай (22 нутгаас 2-р том).
Хошууны нутагт 3000 м-ээс өндөр 41 оргил байна. Юйшань (Хаш уул) нь Тайваний хамгийн өндөр уул юм.
Наньтоу шяний нутгаар Дадү, Жошуй гол урсаж, Наран саран нуур тогтжээ.
Хүн ам зүй[засварлах | кодоор засварлах]
2014 оны тооцоогоор 514,315 хүн оршин сууж байв (15-р олон).
Нутгийн хуваарь[засварлах | кодоор засварлах]
Наньтоугийн нутаг дэвсгэр 1 хот (ши), 4 балгас (жэнь), 8 шян (сум)-д хуваагдана.
Нэгж | Хятадаар | Тоо | Нутгийн нэр |
---|---|---|---|
хот | ши | 1 | Наньтоу хот |
балгас | жэнь | 4 | Цаотүнь | Жижи | Пүли | Жүшань |
сум | шян | 8 | Гошин | Лүгү | Миньжянь | Реньай | Шүйли | Шиньи | Ючи | Жунляо |
Зураг[засварлах | кодоор засварлах]

Хөхуаньшань уул