Jump to content

Нейрон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нейрон бол мэдрэлийн тогтолцооны бүтцийн болон үйл ажиллагааны үндсэн нэгж буюу эс юм. Нейрон нь гадаад болон дотоод орчноос сэрэл, мэдээлэл, сигналыг хүлээн авч, хадаглаж, боловсруулсны үндсэн дээр хариу цахилгаан болон химийн аргаар илгээдэг өвөрмөц нарийн зохион байгуулалттай тусгай эс юм. Хүний тархинд ойролцоогоор 86 тэрбум нейрон байдаг /Их тархинд 16 тэрбум/ ажээ.

Нейроныг анх 1837 онд чехийн эрдэмтэн Ян Пуркинэ (чех. Jan Evangelista Purkyně) тархины хөдөлгөөний уялдааг зохицуулдаг эсийг судалж байхдаа нээсэн байна.

1873 онд Гольжигийн аргыг зохион бүтээсэн нь бие даасан мэдрэлийн эсүүдийг будах боломжийг олгосон нь шинжлэх ухааны чухал ач холбогдолтой байсан юм. Мэдрэлийн эсүүдэд зориулсан "нейрон" (герман. Neuron) гэсэн нэр томъёог Хэнрих Вилхельм Валдейер (герман. Heinrich Wilhelm Gottfried Waldeyer) 1891 онд нэвтрүүлсэн байна.

Нейрон нь аксон (неорит), их бие (перикарион), дентрит гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. Их бие дотор бөөм, Гольжийн аппарат зэрэг эрхтэнцэрүүд агуулагдана. Дендрит нь мэдээллийг хүлээн авч перикарионд хүргэх үүрэгтэй. Аксон нь перикарионд боловсруулагдсан мэдээллийг гүйцэтгэгч эрхтэнд хүргэх үүрэгтэй. Аксон нь миелинэн бүрхэвчээр хучигдах ба төв мэдрэлийн тогтолцооны хэсэгт энэхүү бүрхэвч нь олигодентритодоос тогтдог бол захын мэдрэлийн хэсэгт Шванны эсээр хүрээлэгдсэн байдаг.

Нейроны ангилал

[засварлах | кодоор засварлах]

Нейрон нь хэлбэр хэмжээний хувьд олон янз юм.

  • Үйл ажиллагаагаар
    • Мэдрэхүйн
    • Интернейрон
    • Моторны буюу хөдөлгөөний
  • Морфологийн бүтцээр:
    • Перикарион буюу нейроны их биеийн хэлбэрээр нь: Пирамидан, ээрүүлэн, од хэлбэрийн
    • Салааны тоо болон хэв шинжээр нь
      • Гетеротуйлт
        • Аполарны -
        • Униполарны
        • Фсеүдоуниполарны - Нэг үзүүр байх ба энэхүү үзүүр перикарионы орчим салааснаар нэг салаа нь дендрит болж, нөгөө салаа нь аксон болно.
        • Биполарны - Нэг дендрит, нэг аксонтой. Нейробластаас үүснэ.
        • Мултиполарны - 2 болон түүнээс дээш салаатай эс. Бүх нейроны дийлэнх хувийг эзэлнэ.
        • Анаксонны

Stub icon

Энэ эсийн биологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ мэдрэл судлалын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.