Jump to content

Неоконсерватизм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Неоконсерватизм нь Сонгодог консерватив үзлээс зүүн тийш салаалсан энэхүү шинэ чиглэлийг улс төр судлалд неоконсерватизм буюу шинэ уламжлалын үзэл санаа гэж нэрлэв. Энэ үзэл санааг анх М. Фридман, Д. Белл, И. Кристол нар онолын хувьд тодорхойлж , практик дээр М. Тетчер, Р. Рейган нарын Засгийн газрууд маш амжилттай хэрэгжүүлж , нэлээд газар авч магадгүй байсан хямралыг тогтоон барьж , дахин тогтвортой хөгжлийг бий болгож ээ. М. Тетчерийн Засгийн газар бол энэ онолыг гарахаас өмнө неоконсерватизмын үр ашгийг амьдрал дээр туршчихсан байжээ. Неоконсерватизмын гол үзэл санаа нь чөлөөт өрсөлдөөнийг дахин хөхүүлэх, эдийн засагт оролцох төрийн оролцоог хязгаарлах, мартагдсан үнэлэмжүүд болон үндэсний үзлийг сэргээх зэрэгт тулгуурласан байна. Үүгээрээ бидний өмнө тайлбарласан сонгодог либерал чиглэлд нилээд ойртож , төв рүүгээ тэмүүлсэн нь харагдаж байна. Энэ үзэл баримтлал нь эдийн засгийн эрх чөлөөг хүний эрхийн үндсэн баталгаа гэж үзэж , бүхнээс дээгүүр тавьдаг байна. Харин энэ ардчилал нь оюун санааны хоосролд хүргэх бий гэдгээс их болгоомжилдог. Тиймээс өмнөх үед сэхээтний үүргийг чөлөөт судалгаа шинжилгээ хийх , төрийн бодлогыг шүүмжлэх явдал гэж үздэг байсан бол энэ үеэс сэхээтний дээд давхаргын шинэ үзэл санаа, үнэлэмж , хэм хэмжээг бий болгох монополь эрхийг нийтээр хүлээн зөвшөөрч , улс төрийн засаглалд дуртайяа багтаах болсон байна. Сонгодог консерваторууд хүчтэй төрийн төлөө байсан бол неоконсерватизмд эдийн засагт оролцох төрийн оролцоог хязгаарлах асуудлыг их тавьдаг. Жишээ нь М. Фридман нарын хамтын бүтээл болох “Капитализм ба эрх чөлөө” номонд зөвхөн чөлөөт өрсөлдөөний нөхцөлд улс төрийн эрх чөлөө бүрэн хангагдаж , эдийн засгийн үр ашигтай байдал бий болно. Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь төрийн оролцоо багатай зах зээлийн эрх чөлөө бөгөөд чөлөөт зах зээл нь аливаа хавчин гадуурхах явдлыг устгана. Зах зээл нь эргэлтэнд байгаа мөнгөөр л зохицуулагдаж байх ёстой / Үүнийг одоо эдийн засагт монетар арга хэрэгсэл гэж нэрлэж буй / . Адам Смитийн чөлөөт өрсөлдөөний зарчим , Томас Жефферсоны улс төрийн ардчиллын үзэл санааг нэгтгэснээр хөгжил бий болно гэжээ. Неоконсерваторууд эдийн засгийн тэгш бус байдлыг хүлээн зөвшөөрдөг. Зах зээлийн үед зөвхөн бурхан , хуулийн өмнө тэгш эрх гэж байхаас бус эдийн засгийн тэгш байдал гэж байх ёсгүй, эдийн засгийн тэгш бус байдал нь нэг талаас хувь хүмүүсийн мэдлэг , туршлага, овсгоо самбааны төрөлхийн ялгаа, нөгөө талаас чөлөөт өрсөлдөөнөөс хамааралтай. Тэгш эрх гэдгийг орлогын тэгш байдал гэж үздэг нийгэмд тэгш байдал ч байхгүй, эрх чөлөө ч байхгүй болоход хүрнэ гэж тэд үзжээ. Неоконсерватизмын үзэл санааг хүлээн зөвшөөрөгчдийг өнөөдөр шинэ барууныхан гэж нэрлэх нь түгээмэл болсон байна. Тэднийг сэхээтний шинэ ангийн эрх ашгийг төлөөлөгчид гэж үздэг учраас ийнхүү нэрлэсэн ажээ. Кристол нь эрдэмтэд, багш, сэтгүүлчид, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтнууд, сэтгэл зүйчид, хуульч, эмч, төлөвлөгч, захиргааны дунд тушаалын ажилтнуудыг шинэ ангид оруулж , тэдний хүчин чармайлт, мэдлэг боловсрол, туршлагыг бизнестэй холбох хэрэгтэй гэсэн нь буй. Үүнээс үзэхэд өнөөдөр төв – барууны үзэл санаанд төвөөс зугатах , төвд тэмүүлэх хүч адилхан үйлчилж , шинэ либерал болон неоконсерватив үзэл санаа нэгдэн, аль алиныхаа сайн талуудыг багтаасан шинэ үзэл санаа болон хөгжих хандлага ажиглагдаж байна. [ 2 ]

XX зууны далаад оны үеэс хөгжингүй орнуудад неоконсерватизм нэлээд хүчтэй дэлгэрэх болсон юм. Амеркийн эрдэмтэн Ф.Штейнфельц “неоконсерватизм бол дэвшилтэт зүйлийг боловсруулж бий болгохоосоо илүү аливаа буруу ташаа гэгдэх юмсыг арилгахад л чиглэгдсэн шүүмжлэлт сөрөг үзэл юм ” гэж тодорхойлжээ. Неоконсерватизм нь улс төрийн неолиберализмын нийгмийн төрийн тухай онолын эсрэг хязгаарлагдмал эрхт төрийн үзэл баримтлалыг , эдийн засгийн хүрээнд Кейнсийн онолын эсрэг Фридманы монетаризмын онолыг дэвшүүлэн тавьсан номлол юм.

Неоконсерватизм нь уламжлалт консерватизмын үргэлжлэл болохдоо өөрийн өвөрмөц санааг гаргаж ирсэн юм. Эдгээр нь төр иргэний нийгмийн дээр байж болохгүй, эдийн засгийн амьдралд оролцохдоо төр нь мөнгөний эргэлтийн хэмжээг зохицуулах , инфляцитай тэмцэх, бүтцийн бодлого баримтлах л үүрэгтэй, монопольт хэвшлийг хязгаарлах, дахин хувьчлах. Бага татварын бодлого явуулах, төрөөс явуулах нийгмийн бодлогыг аль болохоор багасгаж , хүнийг өөртөө өөрийнхөө төлөө зүтгэгч болгож , бэлэнчлэх сэтгэлгээг халах, нийгмийн тэгш биш байдал гэж байдаггүй, харин тэгш биш байдалтай байх эрх нь хүнд бий. Энэ түүний бусдаасаа ялгагдах үндэс болох ёстой. Энэ бүгдээс үндэслэн нийгмийг зохион байгуулахдаа тэгш бус зарчмыг баримтлан, энэ нь шударга байдалтай нийцнэ хэмээн косерватизмын талынхан үздэг байна. Ингэснээрээ консерватизм нь либерализм, социалрефоризм , тэр тусмаа коммунизмын эсрэг байр суурь баримталж, нийгмийн тэгшитгэлийн (эгалитаризм) үзэл санаа, нийгмийн шинэтгэлийн хэт хувьсгалч хандлагын эсрэг байдаг байна.