Неолит
Неолит буюу Шинэ чулуун зэвсгийн үед (эртний грекээр νέος неос ,шинэ, залуу‘ ба λίθος литос ,чулуу‘) хүмүүс газар тариалан эрхэлж хоол хүнсээ залгуулахаас гадна шавар вааран эдлэлийн урлал хөгжиж, чулуун зэвсэг нь илүү боловсронгуй чулууг гөлгөр болгон зүлгэдэг болсон байна.
Энэ цаг үеийг хүн төрөлхтний соёлын их хувьсал хийсэн үе хэмээн нэрлэдэг. Шинэ чулуун зэвсгийн үе нь ойролцоогоор (12,000) 7,000-4,000 жилийн өмнөх үе бөгөөд Европ, Америкийн бүс нутгаас газар тариалан эрхэлж байсан баримтууд олдсон.
Ургац тариалалт, ургац хураалтын үед илүү нарийн үйл ажиллагаа шаардаж байсан учир багаж нь илүү боловсронгуй олон төрөл болж, хэрчих, бутлах, тастах гэх мэт үүрэгтэй болсон байна. Шотландаас Шинэ чулуун зэвсгийн үеийн бүхэл бүтэн тосгон олдсон нь энэ үеийн хүмүүсийн амьдрах хэв маягийг судлах том боломж олгосон. Чулуун ор, шүүгээ, шуудуутай холбогдсон жорлон зэргийг тодорхой харж болно. Хамгийн анхны нарийн тооцоололтой баригдсан сууц энэ байлаа. МЭӨ3600-2500 онд баригдсан хэмээн судлаачид үзэж байна. Мөн шинэ чулуун зэвсгийн үеийн анхны суурин хэв маягтай амьдрах болсон хүмүүс хол газраас сонин содон эд зүйлс авчирч худалдаа хийдэг байсан гэсэн нотолгоо ч олдсон.
Ийм том бүтээн байгуулалтыг хийхэд бүлгүүд хамтран ажиллаж нэгдсэн зохион байгуулалтанд орсон байсан гэж үзэж болно. Хөгжлийн гол суурь нь нийгмийн зохион байгуулалт, захирах шатлал, тэмцэл өрсөлдөөн байсан гэж судлаачид дүгнэдэг. Шинэ чулуун зэвсгийн сүүл үед нийгмийн бүтэц Полинез, Эртний Хавайн нийгэмтэй ижил төстэй бөгөөд технологийн төвшний хувьд нийгмүүд нь ижил төстэй байсан байна.
Нэмж унших
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Неолит – Энэ үгийг тайлбар толиос харна уу |