Jump to content

Нийгмийн баримтат гэрэл зураг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Үйлдвэр дэх хүүхдийн хөдөлмөр (Льюис Хай, АНУ, 1908 он)

Нийгмийн баримтат гэрэл зураг гэдэг нь дэлхий ертөнц хэрхэн харагдаж үзэгдэж буйг бичиж авахдаа нийгэм буюу хүрээлэн буй орчинд төвлөрнө гэсэн үг юм. Нийгмийн баримтат гэрэл зураг нь нийгмийн асуудлыг олон нийтийн анхаарлыг хүчтэй татахуйц авсан баримтат гэрэл зургийн нэг хэлбэр юм. Үүнийг магадгүй гэрэл зургийн нийгмийн асуудалд шүүмжлэлтэй хандсан гэрэл зургийн жанр юм.

Нийгмийн баримтат гэрэл зургийн гарал үүсэл

[засварлах | кодоор засварлах]

Нийгмийн баримтат гэрэл зураг нь XIX зууны үед Хенри Мэйхю (Henry Mayhew), Яакоб Рийз (Jacob Riis) болон Льюис Хайн (Lewis Hine) нарын гэрэл зургаас үүсэлтэй гэж үздэг. Тэд АНУ-ын Фермийн аюулгүй байдлын удирдлага (Farm Security Administration) гэрэл зургийн дадлага хийж байсан. Фермийн аюулгүй байдлын удирдлага гэрэл зурагчид, зохиолч, сурвалжлагч нарыг ажилд авч ядуу фермерүүдийн хүнд байдлыг харуулсан.

Фермийн аюулгүй байдлын удирдлага нь орон нутгийн ядуурлын тухай 250,000 гэрэл зургийг авсан бөгөөд тэдгээрийн хагас нь аж амьдралаа цааш залгуулж чадсан байдаг. Эдгээр гэрэл зургууд өдгөө Конгрессын номын сангийн хэвлэмэл зураг, гэрэл зургийн хэлтсийн цахим хувилбарт хадгалагдаж байна. Эдгээрээс 77,000 нь гэрэл зураг болно хэвлэгдэж хэвлэл мэдээллээр гарчээ.

Нийгмийн баримтат гэрэл зургийн дүрүүд

[засварлах | кодоор засварлах]

Нийгмийн баримтат гэрэл зураг зураг нь ихэвчлэн нийгэм, эдийн засаг, соёлын ижил төстэй нийгмийн бүлгүүдэд зориулагдсан байдаг. Ийм гэрэл зурагт хүнд бэрх, шударга бус, ичгэвтэр байдалтай ажил, амьдралын нөхцөл байдлыг харуулдаг. Жишээлбэл, нийгмийн ядуу дорой хэсэг буюу хүүхдийн хөдөлмөр, хүүхдийг үл тоомсорлол, орон гэргүйчүүд, ядуу хүүхдүүд, хөгшчүүл болон аюултай ажлын нөхцөл зэрэг эмзэг асуудлуудыг тусгана. Тийм л хүнд бэрх нийгмийн дүр үзэгдэл, доод анги давхаргыг дүрслэн харуулахдаа энэрэнгүй байдлаар ажиглаж авдаг. Гэрэл зургийн баримтат байхын хүч нь нийгмийн болоод улс төрийн өөрчлөлт оруулахыг эрмэлзэж буйтай холбоотой.

XIX зууны эхэн үед гэрэл зургийн гол тусгах зүйл нь нийгмийн доод давхаргын амьдралын нөхцөл байдал байв. Хенри Мэйхю нь Лондоны ажилчин ангийн дүр дүрслэлийг харуул, Лондоны ядуу бөгөөд Лондоны ажлын тухай номыг гэрэл зурагжуулсан юм. Тэрхүү ном нь мод огтлогчдын тухай Бёрдын зургыг багтаасан байдаг.