Нийгмийн даатгалын ерөнхий газар
Харагдац
Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяанд ажилладаг нийгмийн даатгалын төв байгууллага юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]- 1942 он. МҮЭ-ийн Төв зөвлөлийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэс
- 1962 он. МҮЭ-ийн Төв зөвлөлийн амралт, рашаан сувиллын газар
- 1970 он. Сангийн яамны Нийгэм хангамжийн хэлтэс
- 1974он. Хөдөлмөр, цалин хөлсний улсын хорооны Улсын нийгэм хангамжийн газар
- 1979 он. Хөдөлмөр, цалин хөлсний улсын хорооны Улсын нийгэм хангамжийн ерөнхий газар
- 1987 он.Сангийн яамны Нийгэм хангамжийн газар
- 1989 он. Эрүүл мэнд, нийгэм хангамжийн яамны Нийгэм хангамжийн газар
- 1991 он. Хөдөлмөрийн яамны Улсын нийгэм хангамжийн газар
- 1992 он. Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны Улсын нийгэм хангамжийн газар
- 1994 он. Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар
- 1996 он. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар
- 2000 он. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар
- 2005 он. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Нийгмийн даатгалын ерөнхий газар