Нийгмийн нөлөөллийн үнэлгээ
Нийгмийн нөлөөллийн үнэлгээ (ННҮ) нь дэд бүтцийн төслүүд болон хөгжлийн бусад арга хэмжээний нийгэмд үзүүлэх нөлөөг шалгах аргачлал юм. ННҮ нь ихэвчлэн төлөвлөгдсөн арга хэмжээнд ашиглагддаг боловч, байгалийн гамшиг, хүн амын өөрчлөлт, халдварт өвчин гэх мэт нийгмийн нөлөөллийн төлөвлөгдөөгүй үйл ажиллагаанд нийгэмд үзүүлэх нөлөөллийг үнэлэхэд ижил аргаар ашиглагддаг. ННҮ нь хэрэглээний антропологийн шинжлэх ухаанд чухал нөлөөтэй бөгөөд үүний гол зорилго нь нийгэмд эерэг нөлөөллийг хүргэх, мөн боломжит урт хугацааны сөрөг үр дагаврыг арилгах явдал юм.
Ерөнхий тойм
[засварлах | кодоор засварлах]ННҮ-ий гарал үүсэл нь 1970-аад онд АНУ-д анх бий болсон “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ” (БОНҮ)-ий загвараас ихээхэн үүсэлтэй. АНУ-д “Байгаль орчны бодлогын тухай хуулийн дагуу”: Нийгмийн нөлөөллийн үнэлгээг эрх олгосон холбооны журмын дагуу “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ”-тэй хамт гүйцэтгэдэг. ННҮ-г томоохон бүтээн байгуулалтууд, хүн ам, бүлгийн суурин газарт хэрхэн нөлөөлж болохыг ангилж, үнэлүүлэхийн тулд хэд хэдэн улс орны албан ёсны төлөвлөлт, зөвшөөрлийн үйл явцад орохыг баталсан. Нийгмийн нөлөөллийн үнэлгээ нь Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд харьяалагддаггүй хэмээн үзээд удаж байгаа хэдий ч, Байгаль орчны нийгмийн нөлөөллийн үнэлгээ (БОННҮ) зэрэг шинэ загварууд нь нийгэм болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд ижил ач холбогдол өгдөг нэгдсэн арга барилыг ашигладаг.
Нийгмийн нөлөөллийн үнэлгээг хүлээн зөвшөөрч, арга зүй болгон ашигладаг ч, салбарын төслүүдэд нийгмийн нөлөөллийг хянан үзэхэд мөн хэрэглэдэг. ННҮ гэдэг нэр томъёо нь Европын ихэнх орнуудад илүү өргөн тархсан байдаг бол, харин Хойд Америкт “Соёлын нөлөөлөл” гэсэн нэр томъёо илүү өргөн хэрэглэгддэг.