Нийгмийн хамгааллын эрх
Нийгмийн хамгааллын эрх- Right to social security
Нийгмийн хамгааллын эрхийг хүний эрх гэж хүлээн зөвшөөрч, өвчин эмгэг, хөгжлийн бэрхшээлтэй болох, амаржих, хөдөлмөрийн гэмтэл, ажилгүйдэл, өндөр настны улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон хүмүүсийн нийгмийн хамгааллын тусламж авах эрхийг бий болгодог. Улсаас тогтоосон нийгмийн хамгааллын тогтолцоо нь ажилчид болон гэр бүлд нь хөдөлмөр эрхлэлтийн шимтгэлээр олсон тэтгэмжийг олгодог нийгмийн даатгалын хөтөлбөрүүд ба/эсвэл хөдөлмөрийн чадваргүй, нийгмийн даатгалд хамрагдах боломжгүй хүмүүст нийгмийн хамгааллын доод хэмжээг хангахад чиглэсэн шимтгэлгүй тэтгэмж олгодог нийгмийн тусламжийн хөтөлбөрүүдээс бүрдэнэ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглал
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 22 дугаар зүйлд нийгмийн хамгааллын эрхийг хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд үүнд:
"Хүн бүр нийгмийн гишүүний хувьд нийгмийн хамгаалал авах эрхтэй бөгөөд өөрийн эрхэм чанар, өөрийн зан чанарыг чөлөөтэй хөгжүүлэхийн төлөө үндэсний хүчин чармайлт, олон улсын хамтын ажиллагаа, улс бүрийн зохион байгуулалт, нөөцийн дагуу эдийн засаг, нийгэм, соёлын зайлшгүй эрхээ хэрэгжүүлэх эрхтэй”.