Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
1968 онд “ Эрүүл Ахуй, Халдвар, Нян Судлалын Улсын Институт” нэртэйгээр анх байгуулагдаж аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар судлалын чиглэлээр зохион байгуулж ирсэн тус хүрээлэн шинэ нийгмийн хэрэгцээ, шаардлага, томъёоллоор 1997 оноос Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (НЭМХ) болон үйл ажиллагаагаа явуулж ирлээ.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн өнөөдөр Монгол хүний эрүүл мэнд, түүнд нөлөөлж буй нийгэм, биологийн болон удамшлын хүчин зүйлсийг судлан нотолгоо бий болгох, түүнийгээ бодлого боловсруулах үйл явцад тусгуулах, нийгмийн эрүүл мэндийн ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, нийт хүн амын дунд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, эрүүл амьдралын ээлтэй, дэмжлэгт орчин бий болгох гэсэн үндсэн зорилго, чиглэлүүдийг мөрдлөг болгон ажиллаж байна.
Эрүүл мэндийн боловсролд тань хувь нэмэр оруулах, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн үйл ажиллагааг танд хүргэх зорилготой энэхүү цахим хуудас биднийг холбогч гүүр болох нь дамжиггүй.