Jump to content

Нийлүүлэлтийн хэлхээний удирдлага

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нийлүүлэлтийн хэлхээний удирдлага (Англи: Supply chain management) нь нийлүүлэлтийг бүхлээр нь болон компанийн урт хугацааны үйл ажиллагаа, гүйцэтгэлийг сайжруулах зорилготой, тухайн компанийн доторх болон нийлүүлэлтийн хэлхээн дэх бизнесийн функцүүд, уламжлалт бизнесийн үйл ажиллагаа болон тактикуудын системийн, стратегийн зохицуулалт юм. Нийлүүлэлтийн хэлхээний удирдлага (НХУ) нь бараа бүтээгдэхүүний урсгал юм. НХУ-ыг "дизайн, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт болон цэвэр үр ашгийг бүтээх зорилттой нийлүүлэлтийн хэлхээний үйл ажиллагааг ажиглах, өрсөлдөхүйц дэд бүтцийг байгуулах, дэлхий дахины зохион байгуулалтыг хөшүүрэгдэх, нийлүүлэлтийг эрэлттэй огтлолцуулах болон дэлхийн хэмжээнд гүйцэтгэлийг хэмжих" хэмээн тодорхойлдог.

Нэр томьёоны үүсэл болон тодорхойлолт

[засварлах | кодоор засварлах]

"Нийлүүлэлтийн хэлхээний удирдлага" хэмээх нэр томьёог Бүүз Аллен Хамилтонд зөвлөхөөр ажилладаг байсан Кейт Оливер 1982 онд "Financial Times"-д ярилцлага өгөхдөө анх ашиглаж олон нийтэд хүргэжээ. Энэхүү нэр томьёо олон нийтэд танигдахад тодорхой хугацаа зарцуулагдсан. 1990-ээд оны дунд үеэс тухайн сэдвээр ном болон нийтлэлүүд ихээр гарч эхэлснээр олон нийтийн дунд уг нэр томьёо нь дэлгэрч эхэлжээ. 1990-ээд оны сүүл үеэр менежментийн хамгийн их хэрэглэгддэг үгээр тодорч үйл ажиллагааны менежерүүд "НХУ" нэр томьёог хэрэглэж эхэлсэн байна.

Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн НХУ-ын тодорхойлолтод дараах зүйлс багтана:

  • Материалын боловсруулалтын өртгийг нэмсэн, дагуу болон сөрсөн урсгалын эцсийн бүтээгдэхүүн болон нийлүүлэгч компани, дахин борлуулагч болон эцсийн хэрэглэгчдийн хооронд холбогдох мэдээллийн удирдлага.
  • Хайнсын тодорхойлсноор, нийлүүлэлтийн хэлхээний стратегиуд нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгахын тулд хамтдаа үр ашигтайгаар ажилладаг гинжин хэлхээг харуулах системийг шаарддаг. Үүний үр дүнд уг үр ашиггүй зардлууд багасаж, өртөг буурах ёстой. Гол анхаарал нь үр ашиг, нэмэгдсэн өртөг болон өртгийн талаарх эцсийн хэрэглэгчдийн үзэл бодолд төвлөрдөг. Үр ашиг өсөж, түгжрэл бөглөрөл арилах ёстой. Гүйцэтгэлийн хэмжилт нь нийт системийн үр ашиг болон нийлүүлэлтийн хэлхээн дэх хүмүүст ижил хэмжээтэй мөнгөн ашиг хуваарилалтад төвлөрдөг. Нийлүүлэлтийн хэлхээ нь хэрэглэгчдийн шаардлагад хариу үзүүлж чаддаг байх ёстой.
  • НХУ нь нийлүүлэлтийн хэлхээнд оролцогчид (түгээгч, бөөний худалдаачид, жижиглэн худалдаачдын хоорондох нийлүүлэгчдийн нийлүүлэгч, хэрэглэгчдийн хэрэглэгч хоорондын харилцаа холбооны менежмент бөгөөд голдуу өрсөлдөх давуу тал, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд мэдээллийн урсгал болон зохион байгуулалтын үйл ажиллагааг ашигладаг.

Нийлүүлэлтийн хэлхээ нь нэг болон түүнээс олон бүтээгдэхүүн, үйлчилгээ, санхүүгийн дээш, доош урсгал болон хэрэглэгчдийн мэдээллийн эх сурвалжаас авсан мэдээ мэдээллээр шууд холбогдсон тогтолцоо, зохион байгуулалтын цогц юм. Харин НХУ нь энэхүү хэлхээний удирдлага болно. НХУ-ын программ хангамж нь нийлүүлэлтийн хэлхээний гүйлгээг гүйцэтгэдэг, нийлүүлэгчдийн харилцаа холбоог зохиицуулдаг ба холбоо хамааралтай бизнес процессуудыг удирдах багаж хэрэгсэл, модулуудыг агуулдаг байна.

НХУ нь түүхий эд материалыг байгууллагад хүргэх явц, бараа материалын эцсийн бүтээгдэхүүнийг бий болгох дотоод үйл явцын тодорхой үзэл баримтлал, бэлэн болсон бараа бүтээгдэхүүний байгууллагаас гарч эцсийн хэрэглэгчид хүрэх явцыг удирддаг. Байгууллагууд гол хүчин чадалдаа төвлөрч, илүү уян хатан болохыг хичээхийн хэрээр түүхий эд материалын эх сурвалжийн эзэмшил ба түгээлтээ бууруулдаг. Эдгээр функц нь уг үйл ажиллагааг илүү сайн гүйцэтгэх эсвэл зардлыг үр ашигтай байлгах, бусад худалдааны пүүсүүдэд нэвтрэн ашиглагдах нь ихсэж байна. Үр нөлөө нь өдөр тутмын зохион байгуулалт, үйл ажиллагааны хяналтыг бууруулахын зэрэгцээ хэрэглэгчдийн эрэлтийг хангах байгууллагуудын тоог нэмэгдүүлэх явдал юм. Бага хяналттай, харин нийлүүлэлтийн хэлхээн дэх илүү олон түнштэй байх нь НХУ-ын гол ойлголтыг бий болгоход чиглүүлдэг. НХУ-ын гол зорилго нь нийлүүлэлтийн хэлхээн дэх түншүүдийн хоорондын хамтын ажиллагаа болон харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, түүнчлэн бараа материалын шилжилт хөдөлгөөний хурдыг өсгөхөд оршино. НХУ-ын гол функцүүд нь дараахууд болно:

  • Бараа материалын удирдлага
  • Түгээлтийн удирдлага
  • Сувгийн удирдлага
  • Төлбөрийн удирдлага
  • Санхүүгийн удирдлага
  • Бэлтгэн нийлүүлэгчийн удирдлага
  • Тээврийн удирдлага
  • Хэрэглэгчийн үйлчилгээний удирдлага

Байгууллагууд дэлхийн зах зээл болон сүлжээнд холбогдсон эдийн засагт өрсөлдөхийн тулд үр ашигтай нийлүүлэлтийн хэлхээ ба сүлжээг ашиглах ёстой гэдгийг мэддэг. Сүүлийн арваад жилд даяарчлал, аутсоурсинг болон мэдээллийн технологи нь Dell болон Hewlett Packard зэрэг байгууллагуудыг тухайн нэг бизнесийн түнш нь зөвхөн цөөн тооны түлхүүр стратегийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулах боломжийг хамтын ажиллагааны нийлүүлэлтийн хэлхээ олгосон. Энэхүү нийлүүлтийн хэлхээг зохион байгуулалтын шинэ хэлбэр гэж хэлж болно. Гэвч тоглогчдын хоорондох төвөгтэй харилцан үйлчлэлийн улмаас хэлхээний бүтэц нь "зах зээл" болон "шаталсан" категорийн алинд нь ч тохиромжгүй юм. (Powell 1990) 21-р зуунд бизнесийн орчны өөрчлөлтүүд нь нийлүүлэлтийн хэлхээний хөгжилд хувь нэмэр оруулсан. Нэгдүгээрт, даяарчлалын үр дагавар болон олон үндэстний компаниудын аз туршилт, стратегийн нэгдлүүд, бизнесийн түншлэлийн олшролтыг бий болгодгоороо өндөр амжилтын хүчин зүйлс нь танигдсан. Хоёрдугаарт, технологийн өөрчлөлт, ялангуяа харилцаа холбооны зардал дахь огцом бууралт нь (хувиргалтын зардлын томоохон бүрэлдэхүүн хэсэг) нийлүүлэтийн хэлхээний гишүүдийн дунд зохицуулалтын өөрчлөлтийг авчирсан. (Coase 1998)

Олон судлаачид Кирэцү, Өргөтгөсөн үйлдвэрлэл, Виртуал корпорац, Дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээ, Дараагийн үеийн үйлдвэрлэлийн систем зэрэг нэр томьёог ашиглан нийлүүлэлтийн хэлхээний бүтцийг шинэ зохион байгуулалтыг хэлбэр гэж тайлбарлаад байна. Нийлүүлэлтийн хэлхээний аюулгүй байдлын удирдлагын систем нь ISO/IEC 28000 болон ISO/IEC 28001, ISO/IEC стандартаар тодорхойлогддог. НХУ нь үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, худалдан авалт, мэдээллийн технологи болон нэгдмэл ололтын төлөөх хичээл зүтгэлээс их хамаардаг.

НХУ-ын судалгааны хөгжлийн явцад 6 гол хөдөлгөөнийг олж харсан: бүтээн байгуулалт, нэгдэл, даяарчлал, мэргэшилтийн 1 ба 2-р явц ба НХУ 2.0 (SCM 2.0)

Бүтээн байгуулалтын эрин үе

[засварлах | кодоор засварлах]

"НХУ" хэмээх нэрийг анх 1982 онд Кейт Оливер хэмээх хүн ашигласан. Гэвч НХУ-ын тухай ойлгот нь түүнээс ч өмнө буюу 20-р зууны эхэн үеэр ихээхэн ач холбогдолтой байсан. НХУ-ын энэ эрин үеийн онцлог шинж нь бараа бүтээгдэхүүний их хэмжээний өөрчлөлт, реинжинеринг, жингийн багасалт, мөн Японы удирдлагын бэлтгэл сургуулилтад хандуулсан анхаарал юм.

Нэгдлийн эрин үе

[засварлах | кодоор засварлах]

НХУ-ын судалгааны энэ үе нь 1960-аад оны электрон өгөгдлийн харилцан солилцооны систем (EDI)-ийн хөгжил, 1990-ээд онд үйлдвэрлэлийн нөөцийн төлөвлөлт (ERP) системийн бий болсонтой холбоотой хөгжлөөр тодорхойлогддог. Энэ эрин үе нь интернетэд суурилсан хамтын ажиллагааны системийн өргөжилттэй холбоотойгоор 21-р зуунд үргэлжлэн хөгжсөөр байна. Нийлүүлэлтийн хэлхээ нь 3 шаттай. 1-р төрлийн нийлүүлэлтийн хэлхээний үед үйлдвэрлэл, хадгалалт, түгээлт, бараа материалын хяналт зэрэг нь хоорондоо ямар ч холбоогүй, нэг нэгнээсээ салангид байдаг. 2-р нийлүүлэлтийн хэлхээний үед тэдгээр нь нэг төлөвлөгөөн дор нэгдмэл болдог ба ERP-г ашигладаг. 3-р шатанд дээш нийлүүлэгчид, доош чиглэсэн хэрэглэгчидтэй босоо нэгдлийг олж авдаг.

Даяарчлалын эрин үе

[засварлах | кодоор засварлах]

Энэ эрин үе нь нийлүүлэгчдийн харилцаа холбооны глобал системд хандуулах анхаарал болон үндэсний хил хязгаараас гадуурх тэлэлт зэргээр тодорхойлогддог. Түүнчлэн энэ үе нь өөрсдийн өрсөлдөх давуу тал, нэмэлт өртөг, дэлхий нийтэд гаргахтай холбоотой зардлаа бууруулах зорилготой байгууллагуудын НХУ-ын даяарчлал юм.

Мэргэшүүлэлтийн эрин үе

[засварлах | кодоор засварлах]

1990-ээд онд компаниуд "цөм хүчин чадал"-даа анхаарал хандуулж эхэлсэн. Тэд босоо интеграц буюу нэгтгэл, цөм бус үйл ажиллагааг орхиж тэдгээр функц буюу үйл ажиллагаагаа бусад компанид шилжүүлэх болсон. Энэ нь нийлүүлэлтийн хэлхээг компанийн хүрээнээс цааш сунгаж, мэргэшсэн нийлүүлэлтийн хэлхээний түншлэлүүдэд менежментийг түгээснээрээ удирдлагын шаардлагыг өөрчилсөн. Мэргэшүүлэлтийн загвар нь бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, түгээх, борлуулах зах зээл зэрэгт хамтран аажилладаг үйлдвэрлэгч, нийлүүлэгч, хэрэглэгчдийн хувьд тодорхой хэд хэдэн тусдаа нийлүүлэтийн хэлхээнээс бүрдсэн үйлдвэрлэлийн болон түгээлтийн сүлжээг бүтээсэн юм.

Даяарчлал болон мэргэшүүлэлтэд тулгуурлан НХУ 2.0 хэмээх нэр томьёо нийлүүлэлтийн хэлхээн дэх өөрчлөлт болон уг шинэ үед тэднийг удирдан зохион байгуулах тоног төхөөрөмж, процесс, аргачлалын хөгжлийг тодорхойлон гарч ирсэн. Хамтын ажиллагааны платформын өсөн нэмэгдэж буй нэр хүнд нь олон тооны худалдан авагчдыг болон нийлүүлэгчдийг санхүүгийн байгууллагуудтай холбодог, тэднийг автоматжуулсан нийлүүлэлтийн гинжийн санхүүгийн гүйлгээг удирдах боломжийг олгогч TradeCard-ын нийлүүлэлтийн хэлхээний хамтын ажиллагааны өсөлтөөр тодорхойлж болно.

Татварын үр ашигтай НХУ

[засварлах | кодоор засварлах]

Татварын үр ашигтай НХУ (Tax efficient supply chain management)нь нийлүүлэлтийн хэлхээний удирдлагын дизайн болон гүйцэтгэл дэхь татварын нөлөөг авч үздэг бизнесийн загвар юм. Даяарчлалын үр дүнд үндэстэн дамнасан бизнесүүд нь өөр өөр улсуудад өөр хэмжээтэй татварыг төлдөг. Эдгээр ялгаатай байдлын улмаас бизнесүүд татварын үр өгөөжид суурилан хууль ёсоор нийлүүлэлтийн хэлхээгээ оновчтой болгосноор ашгаа нэмэгдүүлэх боломжтой.