Николай Викторович Павлов

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Николай Викторович Павлов (1948 оны 6 дугаар сарын 8-нд төрсөн) - Зөвлөлтийн, Оросын дипломат. Монгол хэлтэй.

Дунд сургуулиа төгсөөд Зөвлөлтийн анхны хэсэг оюутны хамт Монгол Улсын Их Сургуульд суралцсан.

1973 онд М.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн дэргэдэх Ази, Африкийн дээд сургууль төгссөн.

1979 оноос дипломат албанд ажилласан.

  • 1979—1984, 1986—1992 онуудад ЗХУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-нд ажилласан.
  • 1996.05.31- 1999.10.28- ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд.
  • 2002- 2004 онд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элч, Сибирийн Холбооны тойрогт ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч.
  • 2005-2009 онд ОХУ-аас БН Армени Улсад суугаа Онц өгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллсан.

Монгол улсад сууж байсан монгол хэлтэй мэргэжлийн дипломатч анхны Элчин сайд. 2004 онд Онц өгөөд Бүрэн Эрхт Элчин сайд цол хүртсэн.