Николай Рощин
Николай Васильевич Рощин (жинхэн овог нь. Рузанков) (1901 оны 11-р сарын 28-нд төрсөн-1960 онд нас барсан) -Зөвлөлтийн цэргийн зүтгэлтэн, дипломат. Хошууч генерал (1945), ЗХУ-аас БНХАУ-д суусан анхны Элчин сайд.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1919 оноос хойш РКП(б)-ын гишүүн. Тэрээр Сибирийн явган цэргийн 21-р курс (1922), явган цэргийн сургууль (1925), М.В.Фрунзегийн нэрэмжит Цэргийн академийн тусгай факультетийг төгссөн(1936-1939).
1919-1921 он - Улаан армийн цэрэг, цэргийн комиссарын нарийн бичгийн дарга. Иргэний дайнд оролцсон.
1921-1929 он - ЗХУ-ын Карелийн 76-р винтовын дэглэмийн взвод командлагч, командлагчийн туслах, штабын даргын туслах.
1929 оны Дорнод Хятадын төмөр зам дээрх мөргөлдөөний үеэр тулалдаанд оролцогч.
1929-1932 он - Дивизийн штабын дайчилгааны тасгийн 1-р ангийн даргын туслах.
1932-1936 он - Улаан Армийн Улс төрийн албаны "Тревога" сонины редакцийн секторын зааварлагч.
1936-1939 он - М.В.Фрунзегийн нэрэмжит Цэргийн академид сурсан.
1939 оны 1-р сараас 10-р сар - Улаан армийн Тагнуулын газрын мэдэлд байсан.
1939-1942 он - БНХУ-д суугаа ЗХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташегийн туслах.
1942-1948 он - Хятад дахь ЗХУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташе.
1949-1952 он -ЗХУ-аас БНХАУ суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.
1952-1953 он - ЗХУ-ын Гадаад хэргийн яамны Зүүн өмнөд Азийн газрын дарга.
1953-1960 он - ЗХУ-ын Батлан хамгаалах яаманд хариуцлагатай албан тушаалд ажиллаж байсан (тэр Берлин дэх цэргийн тагнуулын газар ажиллаж байсан).
- 1901 онд төрсөн
- 1960 онд өнгөрсөн
- Оросууд
- Зөвлөлтийн иргэн
- Рязань мужийн хүн
- Оросын дипломатч
- Хятад дахь Оросын элчин сайд
- Зөвлөлт Холбоот Улсын зэвсэгт хүчний хүн
- 20-р зууны дипломатч
- ЗХУ-ын Улаан тугийн одон шагналтан
- Лениний одон шагналтан
- ЗХУ-ын Коммунист намын гишүүн
- ОХУ-ын Тагнуулын Ерөнхий Газрын хүн
- Оросын иргэний дайны хүн