Jump to content

Николай Цискаридзе

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Николай Цискаридзе

Николай Цискаридзе (орос. Николай Максимович Цискаридзе, гүрж. ნიკოლოზ მაქსიმეს ძე ცისკარიძე, 1973 оны 12-р сарын 31-нд ЗХУ-ын Гүрж улсын Тифлис хотод төрсөн) -гүрж гаралтай оросын балетчин. ОХУ-ын Ардын жүжигчин (2001), Умард Осетийн Ардын жүжигчин (2013), ОХУ-ын хошой Төрийн шагналтан (2000, 2002). 2011 оны 7-р сараас ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Соёл, урлагийн Зөвлөлийн гишүүн.

2013 оны 10-р сраас ОХУ-ын Соёлын яамны шийдвэрээр Санкт-Петербург дахь А.Я.Вагановагийн нэрэмжит Оросын балетын Академийг тэргүүлсэн. 2014 оны 11-р сараас тус сургуулийн ректораар сонгогдсон.

Түүний эх нь физикийн багш Ламара Николаевна Цискаридзе (1931—1994) ганцаараа өсгөсөн байна. Тэрээр Тифлис хотод төрөөд тэндээ бага насаа өнгөрөөж эхийнхаа ажиллаж байсан 162-р дунд сургуульд сурч төгссөн байна. Эх нь концерт үзэхдээ хүүгээ дагуулж явдаг байсан гэдэг. 1984 онд Тифлис хотын бүжгийн дунд сургуульд элсээд сурч байгаад 1987 оноос Москва хот руу нүүж Москва хотын Бүжгийн сургуульд үргэлжлүүлэн Пётр Пестов багшийн ангид сонгодог бүжгийн ангид сурчээ.

1992 онд сургуулиа төгсөх шалгалтын комиссын дарга байсан оросын алдарт бүжиг дэглэгч Юрий Григоровичийн дэмжлэгээр "Большой театр"-ын бүжигчин болжээ.

1995 онд тэрээр Юрий Григоровичийн дэгэлсэн “Цөмөөхэй” буюу «Щелкунчик», Генрих Майоровын «Чиполлино», Михаил Фокины «Шопениана» зэрэгт балетын гол дүрд бүжиглэж алдар цуутай балетчин болох эхлэл тавигдсан гэж үздэг.

1996 онд Москва хотын улсын бүжгийн дээд сургууль (орос. Московский государственный хореографический институт) төгсөж дээд боловсролтой болсон. 2000 онд ОХУ-ын театрын урлагийн зүтгэлтнүүдийн Холбооны гишүүн болжээ.