Jump to content

Нингма-ва

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нингма-ва гийн урсгал нь төвдийн бурханын шашины 5 урсгалын нэг билээ. Тэдгээр 5 урсгал бол Нингма-ва буюу нинма-ва,гарма-ва,сажа-ва,гэлүг-ва,жонан урсгалууд юм. Нинмавагийн урсгал бол хамгийн эртний ёс урсгал юм. Нимавагийн ёсыг Энэтхэгийн их тарнич,нууц тарийн хаан,2 дугаар бурхан багш хэмээх Ловон Бадамжунай-Badmasambahva үндэслэжээ.Ловон Бадамжунай бурхан нь Энэтхэг орноос Төвд оронд буддын шашиныг дэлгэрүүлсэн юм бөгөөд улаан өнгийн хувцас өмсдөг байсан тул улааны шашинтан гэж нэрлэгджээ.Одоо Төвдийн Үйзан,Амдо,Хам нутгийн Хам нутаг нь нимавагийн урсгал төвлөрч байна.Улааны урсгалын гол үзэл нь аливаа хүний биед бурхан байдаг ба бясалгал хийж гэгээрэлд хүрч чадна.Нүгэл хилэнц үйлдсэн бол бясалгал хийх замаар ариусгаж болно.Бясалгал хийх замаар өөрийгөө хөгжүүлэн бурхантай харьцаж болно гэж үздэг.Мөн эхнэр авахыг хориглодоггүй.Улааны урсгалын язгуур гурван шүтээн нь хувраг,ядам буюу бодисадва,эм хүн буюу ханд юм.