Нисдэг Голланд (Карибын тэнгисийн дээрэмчид)

«Карибын Тэнгисийн Дээрэмчид» кинон дээр гардаг Дейви Жонсийн «Дачман» (Англи: Dutchman) хөлөг онгоцыг эрт нэгэн цагт далайд хөвж асан бодит хөлөг онгоцноос сэдэвлэсэн билээ. Түүгээр ч үл барам уг хөлөг онгоцны зүрх одоог хүртэл цохилсон хэвээр...

Эрт нэгэн цагт «Нисдэг Голланд» (Англи: Flying Dutchman) нэрт нэгэн хөлөг онгоц өмнөд Африкын Сайн Итгэлтийн хошууны хавьд аялж яваад эгээ л ёроолгүй мэт харлан харагдах их усан далайн харанхуй ёроолруу живсэн түүхтэй. Гэвч тэрхүү аварга хөлөг осолдсон тэр л 1641 оноос нисдэг Dutchman-ы шинэ түүх эхэлсэн юм. Золгүй тэр өдөр хөлөг онгоцруу нь ирж яваа аадрын хар үүл онгоцыг нь өнө мөнхөд үгүй хийх юм гэж ахмад Van der Decken болон багийн гишүүд хэрхэн мэдэх билээ. Ахмад болон түүний багийнхан өршөөлгүй далайн шуургатай бүтэн цаг гаруй тэмцсэний эцэст сая нэг шуурганаас мэнд мултарч чаджээ. Гэвч хөлөг онгоц ёроолоороо хадан цохио мөргөсөн байсан тул аажим аажмаар живж эхлэж байгаа нь илт байлаа. Нэгэнт төгсгөл ойртсоныг мэдсэн агаад үхэхэд бэлэн биш байсан ахмад уурсан хилэгнэж “Би ертөнцийн төгсгөл ирсэн байлаа ч энэ хошууг тойрон аялсаар л байх болно” хэмээн чангаас чанга заналтай нь аргагүй хашгирсан гэдэг. Тэр үеэс хойш Сайн Итгэлтийн хошууны хавьд далайн шуурга болж аянга цахилгаан гялсхийх тэр л агшинд тэнгэрийг зүсэн буух их аянганы гэрэлд Нисдэг Голланд үзэгддэг болсон гэлцдэг.

«Дачман»-тай таарсан тохиолдлууд[засварлах | кодоор засварлах]

1835 онд Британы байлдааны хөлөг «Дачман»-тай гэнэт таарчээ. Багийн гишүүдийн ярьснаар чанх өөдөөс нь ирж явсан тэр хий үзэгдлэн онгоц гэнэт гарч ирсэн гэнэт алга болсон гэдэг. 1881 оны 7-р сарын 11 нд Британы эзэн хааны байлдааны хөлөг онгоц Bacchante Африкыг тойрон хөвж явахдаа нисдэг «Дачман»-тай тааржээ. Хожим нь V George болон хаан ширээнээ залрах тавилантай залуу хунтайж хөлөг онгоцон дээр байсан агаад аяллын тэмдэглэлдээ ийнхүү сийрүүлжээ. “4 цагийн ирж явсан тэрхүү хий үзэгдлэн хөлөг онгоцноос улаан туяа цацарч байв. Далбаа, тулгуур, зангуу, шураг нь тодоос тод харагдаж байсан тэр хөлөг биднээс 200 ярдын зайтай явж өнгөрсөн юм ” гэжээ. 1939 онд Өмнөд Африкын эрэг хавиар «Дачман»-ийг харсан олон тохиолдол бүртгэгдэж энэ талаар сонин сэтгүүлүүдээр нийтлэл гарч шуугиулж байжээ. Dutchman-г харсан сүүлийн тохиолдол 1942 онд бүртгэгдсэн байдаг аж. Дайны гал ид дүрэлзэж асан тэр үед Dutchman –тай таарсан холбоотны болон нацистын олон байлдааны хөлөг, шумбагч онгоцнууд энэ тухайгаа тэмдэглэн үлдээсэн байдаг.

«Дачман»-тай холбоотой өөр нэг домог байдаг нь[засварлах | кодоор засварлах]

«Дачман» хөлөг нэгэн удаа далайн чөтгөртэй таарсан агаад ахмад Ван дер Деккен багийн гишүүдийнхээ хамтаар хил хязгааргүй мэт үргэлжлэх далайн усанд өнө мөнхөд аялж 10 жил тэнгис далайд байж ганцхан өдөрт эх газар дээр гарч байхаар хараагдсан гэдэг. Өдөр бүр нэгэн хэвийн өнгөрч, эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх далайд хөвнө гэдэг үнэндээ там байлаа. Гэвч далайн чөтгөр Dutchman-ы ахмадыг хараалаас ангижрах цорын ганц боломжийн хамтаар үлдээсэн юм. Тэр нь юу вэ гэвэл энэ бол бүсгүй хүний хайр сэтгэл билээ. Ганцхан бүсгүй хүний хайр л «Дачман»-ы ахмад Ван дер Деккенийг болон багийн гишүүдийг нь хараалаас ангижруулж чадах билээ....

Холбоос[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Загвар:POTC