Jump to content

Норжмаагийн зам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

«Норжмаагийн зам» — 1938 онд бүтсэн Монголын уран сайхны кино. Монгол найруулагч найруулсан анхны кино бөгөөд дуугүй, суртал ухуулгын шинжтэйгээрээ онцлог 2 бүлэгт хар цагаан, дуугүй кино юм.

  • Зохиолч - Төмөрийн Нацагдорж
  • Найруулагч - Төмөрийн Нацагдорж, Л.Шеффер
  • Оператор – Б.Дэмбэрэл, С.Дэмбэрэл, А.Лебедев
  • Эвлүүлэгч – Д.Төмөр, Кувшинчикова
  • Гол дүр:
    • Норжмаа – Нацагийн Лэгжмаа
    • Цэрэндулам – Намтайширын Ханд
    • Лам – Пунцаг
    • Эмгэн – Гүнсэн  

Энэ кино нь Монголын киноны уран бүтээлчдийн өөрсдөө бие даан бүтээсэн анхны уран сайхны дуугүй кино бөгөөд Европын боловсон эмнэлгийг сурталчлах зорилготой ухуулгын чиглэлээр амьд сонины хэлбэртэйгээр хийгджээ. Нэг хашааны 2 айлын жирэмсэн эмэгтэй төрөхөөр өвдөж эхлэхэд Цэрэндулам эмнэлэгт хүүгээ төрүүлэн баяр баясгалан болж байхад Норжмаа нь гэртээ лам залж гүрэм уншуулсаар төрөлт нь бүтэлгүйтэж, эмнэлэгт үйл явдал болж буйг зэрэгцээ эвлүүлгээр үзүүлсэн нь үйл явдлын утга санааг үзэгчдэд тодруулж өгсөн сурталчилгааны зориулалттай кино юм.