Нуман ниргэлэг
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Нуман ниргэлэг
1802 В.В Петров: Нүүрсэн электродуудыг гальваник батарейнд холбоход, тэдгээрийн хооронд хурц гэрэл гарч буйг үлрүүлсэн. Электродуудыг хэвтээ байрлалтай үед халсан гэрэлтэгч хий нум хэлбэртэй болж байв. Иймд түүнийг цахилгаан нум гэв. Цахилгаан нумын үед Гүйдлийн хүч (103-104 А), Хүчдэл нь хэдэн арван вольт байв. Нуман ниргэлэг нь нам даралтанд (хэдэн мм мөнгөн усны багана)... Ба 1000 атм хүртэлх өндөр даралтанд явагдана. Ниргэлэгийг дэмжих гол процесс нь халсан катодын гадаргуугаас электрон сугаран гарах термоэлектроны цацаргалт ба электрод хоорондын өндөр температураас үүдэн молекулын дулааны иончлол юм. Электрод хоорондын бүх орон зай нь өндөр температурын плазмаар дүүрнэ. Энэ нь катодаас гарсан электрон анодод хүрч дамжуулал үүснэ. Палазмын температур нь 6000 К байдаг. Хэт өндөр даралтын нумын үед палазмын температур 10000 К хүрнэ. Нэмэх ионуудаар бөмбөгдүүлсэнээр катод 3500 К хүртэл хална. Электромы хүчтэй урсгалаар бөмбөгдүүлсэн анод нь бүр илүү хална. Иймд анод эрчимтэй ууршиж, түүний гадаргуу дээр тогоонууд үүснэ. Гүйдэл өсхөд катодын термоэлектроны эммис өсч хийн ниргэлгийн завсар дахь иончлол нэмэгдэнэ. Энэ завсрын эсэргүүцэл хүчтэй буурах тусам гүйдэл өснө. Мөн хүйтэн катод бүхийн нум байна. Ийм нумын катод нь шингэн Hg (баллонд) үүнээс агаарыг нь гаргасан. Ниргэлэг Hg ууранд явагдана. Катодоос электронууд сугарна. Үүний тулд катодын гадаргуугийн ойролцоо хүчтэй орон хэрэгтэй. Энэ орон нь огторгуйн + цэнэгтэй ионуудаар үүснэ. Электронууд катодын толбо болох хурц гэрэлтэй, тасралтгүй шилжих газраас сугарна. Энэ тохиолдолд хийн температур их бус. Плазм дахь молекулийн иончлол нь уугих ниргэлгийнх шиг электронуудын мөргөлдөөнөөр явагдана.