Jump to content

Нуурын варлан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бие алтлаг өнгөтэй, нуруу ногоовтор хар, хэвлий цайвар. Бие жижиг хар толботой. Нуруу, хэвлий болон сүвийн сэлүүрүүд шаравтар заримдаа улаавтар. Ам жижиг, тэгш, дээд эрүү духны өргөнөөс богино. Ердийн варлантай харьцуулахад хайрс том, нарийн, хэвлий болон хоолойн хайрс жижиг. Сэлүүрүүд богино, нуруу, сүв болон хэвлийн сэлүүрүүд дугуйвтар. Залигуур араа хоёр эгнээ 2.5-4.2 шүдтэй. Заламгайн өргөс 7-11.

Биологийн онцлог

[засварлах | кодоор засварлах]

Агнуурын бус жижиг загас. Биеийн урт 8.4-10 см хүрнэ. Нуурын варлан нь 2 насандаа бэлгэ боловсорно. 5 сараас 6 сар хүртэл нуурын эрэг, голын тогтуун урсгалтай хэсэгт үржинэ. Атуу 900-1,400 ширхэг түрсийг ургамалд шахна. Үржлийнхээ үед түрсээ хэсэгчилэн шахна. Түрс наалдамхай. Үржлийнхээ үед атуух хар өнгөтэй болох бөгөөд хоншоор болон сэлүүрүүдийн суурийн уг орчим улаавтар өнгөтэй болно. Гэхдээ ердийн варланг бодоход өнгө нь тод биш атуухын толгой дээр шовгор эпителиал товгор үүсдэггүй. Ялзмаг, замаг, хөвөгч амьтад болон шавьжийн авгалдайгаар хооллоно.

Нуурын гүнд ургамал ихтэй, элсэрхэг, шаварлаг ёроол бүхий хэсэгт сүрэглэн амьдарна. Мөн голын элсэрхэг ёроол бүхий тогтуун урсгалтай хэсэгт тархан амьдарна. Зун ургамал ихтэй хэсэгт, өвөл элс, шаварлаг ёроолтой хэсэгт тархана.