Нэрэх арга


Нэрэх гэдэг нь хоёр болон түүнээс дээш шингэнээс бүрдсэн хольц буюу бүтээгдэхүүн нь өөр өөр буцлах аргаар хоорондоо хуваагдах үйл явц юм. Хольцийн нэг бүтээгдэхүүн буцлан уур болох хүртэл халаана. Уур конденсатор луу нэвчин хөрж шингэн байдалдаа эргэн орохыг нэрэх гэнэ. Анхны саванд байх үлдэцийг үлдэгдэл гэнэ. Энэ нь физик хуваагдлын үйл явц бөгөөд химийн үзэгдэл биш. Бутархай нэрэх арга (нэрэх багана ашиглан хоёроос илүү гарц гаргах арга) нь хуваагдлыг өсгөх зориулалтаар ашиглагддаг. Тос боловсруулах үйлдвэр энэхүү аргыг газрын тос цэвэршүүлэх, өөр өөр хэрэглээнд зориулж хэд хэдэн шингэн хуваах зэрэгт ашигладаг.

Энэ арга нь архи нэрж согтууруулах ундаа боловсруулах гэх мэт удаан хугацаанд ашиглагдсан. Нэрэх арга нь аж үйлдвэрийн үйл ажиллагаанд түгээмэл хэрэглэгддэг.

Нэрэх аргыг гэртээ эсвэл лабораторт хаана ч хийж болдог ч ихэнх орнуудад зөвшөөрөлгүй архи нэрэх хууль бус байдаг. Хууль бус нэрсэл архинууд сарны гэрэл хэмээгдэн зарим газруудад байдаг.

Мөн энэ арга нь усыг давсгүйжүүлэх үндсэн арга зам болдог. Давс нь устай уусмалд байх хатуу бодис юм. Нэрмэл газрын тос эсвэл архины уусмалаас ялгагдах зүйл нь хоёроос илүү нэрэх шингэн байдаг нь юм.