Нээлттэй төлөвлөлт
Харагдац
Нээлттэй төлөвлөлт гэдэг нь барилгын зураг төсөл дэх тухайн нэг барилгын эзэмшил газар дээрх төлөвлөлт. Барилгын зураг төсөлд барилгын аргачлалыг тодорхойлно. Барилга ашиглалтын хуульд 2 үндсэн төлөвлөлтийн арга байна: нээлттэй төлөвлөлт, хаалттай төлөвлөлт.
Нээлттэй төлөвлөлттэй сууцнуудыг дараах байдлаар ангилна:
- Бие даасан сууц: энэ төлөвлөлтөнд 1 айлын сууцыг эзэмшил газар дээр тусад нь төлөвлөнө. Мөн хөлсний сууц ба цогцолбор барилга байж болно.
- Хос сууц: Энэ тохиолдолд зэрэгцээ эзэмшил газартай 2 сууцийг нийлүүлэн төлөвлөсөн хэлбэрийг хэлнэ.
- Бүлэг сууц: Энэ төлөвлөлт нь 3 ба түүнээс дээш сууцнуудаас бүрдэх ба эгнээ сууц байх боломжтой. Тэдгээр нь хөрш эзэмшил газрын хилээс зайтай байх ёстой.
Дээрх 3 төлөвлөлтөнд барилгууд нь 50м- ээс хэтрэхгүй урттай байх ёстой.
Бие даасан сууцны ашигтай талууд
[засварлах | кодоор засварлах]- Хөршүүд хоорондоо ханaар нийлээгүй тул шууд дуу чимээ саад болохгүй.
- Сууцны бүх талаас байгалийн гэрэлтүүлэгтэй төлөвлөх боломжтой.
- Сууцны эргэн тойрон цэцэрлэгт хүрээлэн төлөвлөх боломжтой.
- Бэлэн сууц төлөвлөхөд тохиромжтой.
Бие даасан сууцны сул талууд
[засварлах | кодоор засварлах]- Сууцны хажуугийн тусгаарласан талбайн улмаас их хэмжээний газар шаардлагатай. Хаалттай төлөвлөлттэй харьцуулахад өртөг өндөр.
- Идэвхитэй талбай ашиглалт нь төлөвлөлтгүй суурьшлын тэлэлтийг түргэсгэнэ.
- Олон нийтийн талбайгаас тусгаарлагдаагүй тул агаарын бохирдол чимээ ихтэй.