Нямбуугийн Ишжамц
Нямбуугийн Ишжамц (1928 онд Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн -2000 онд нас барсан) -Монгол улсын Академич, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор, алдарт түүхч юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Академич Нямбуугийн Ишжамц 1928 онд Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрж, Дорноговийн дунд сургууль, Улаанбаатар дахь Улсын Их сургуулийн бэлтгэл ангид суралцаад 1953 онд Москвагийн Их сургуулийг түүхч, хятад судлалын мэргэжлээр
дүүргэж ирээд Монголын түүхчдийн өмнө манжийн үеийн монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, түүний зэвсэгт тэмцлийн түүхийг нарийвчлан судалж, шинжлэх ухааны үндэстэй дүгнэлт хийж эхэлсэн байна.
Н.Ишжамц шинжлэх ухааны Хүрээлэнгийн түүхийн тасагт 1953-1956 онд ажиллаж байгаад 1956-1960 онд БНХАУ-ын Бээжингийн Их сургуулийн аспирантурт суралцан төгсөөд 1962 онд түүхийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан байна.
10 жилийн дараа 1972 онд Москвагийн Их сургуульд түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна.
Академич Н.Ишжамц бол эрдмийн ажлыг авъяаслаг удирдан зохион байгуулагч байжээ 1960-аад онд түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хэлтсийн эрхлэгч, 1977 оноос Дорнодахины судлалын хүрээлэнгийн орлогч захирал, 1984-1990 онд мөн хүрээлэнгийн захирлын ажилд тус тус томилогдон ажиллаж 1991 оноос АНУ судлалын Төвийн зохион байгуулалтын ажлыг толгойлон явуулж байжээ.
Академч Н.Ишжамц Чингис хааны мэндэлсэн он цагийг нарийн судалж нилээд үнэн магадтай товлон тодорхойлох оролдлого хийсэн эрдэмтдийн нэг юм. Тэмүүжиний мэндэлсэн өдөр сар байтугай он жилийн тухай мэдээ сэлт түүхийн
сурвалжид өвөр хоорондоо зөрөөтэй янз бүр байдгийг эрдэмтэн зурхайч хэсэг нөхдийн хамт нягтлан судалж, түүхийн сурвалж болон түүхэн уламжлал, элдэв цаг тооны бичгийн тусламжтайгаар 1162 оны 5-р сарын 31 нээр товлон тогтоох саналыг дэвшүүлсэн. Одоо сургууль соёлын байгууллагууд Чингисийн төрсөн он, сарын багцааг академичийн санал болгосноор товлон тэмдэглэх нь хэвшил болж байсан.
Бүтээлүүд:
[засварлах | кодоор засварлах]Тэрбээр ХIII-ХVII зууны монголын түүхийг голлон судалж, “Манжийн дарлалыг эсэргүүцсэн Монголын ард түмний тэмцэл” (1755-1758 он), “Монголын нэгдсэн төр байгуулагдаж, феодализм бүрэлдэн тогтсон нь" (1982 он), “Монголын эзэнт гүрний гадаад харилцаа”, “АНУ-аас Монголын хувьд явуулсан бодлого, Монгол-Америкийн харилцаа 1900-1987” (1999 он), 1962 онд "Монголын ард түмний тусгаар тогтнолын Зэвсэгт Тэмцэл Амарсанаа, Чингүнжав нарын бослого/"зэрэг сонгодог бүтээлүүд туурвижээ.
1970-аад оноос академич Н.Ишжамцын судалгааны сэдэв улам өргөжиж Монголын нэгдсэн төр улс, Чингис хаан, дундад зууны монголын нийгэм эдийн засгийн байгууллын асуудал руу түлхүү чиглэсэн харагдана. Тухайлбал 1974 онд "Монголд нэгдсэн төр байгуулагдаж, Феодализм бүрэлдэн тогтсон нь" гэдэг томоохон бүтээлээ хэвлүүлсэн байна. Тэр үеэс өнөөг хүртэл монголын эрт, Дундад үеийн түүхийн судалгааг орхисонгүй улам нарийвчлан судалж шинэ шинэ санаа дүгнэлтээр баяжуулсаар байна. Энэ чиглэлээр академич Н.Ишжамц "Монголын феодалын нэгдсэн төр байгуулагдахын урьдчилсан нөхцөл" /1973/, "Хамаг монголын хант улсын нэгдэл сэргэсэн нь" 1989, Монголын феодалын нэгдсэн улс, /1989/, "Монголын эзэнт гүрний нийгэм, улс төрийн байдал" /1991/, "Чингис ба түүний залгамжлагчдын аян дайн" /1990/ "Монголын анхны төр улс ба тусгаар тогтнолын асуудал" /1991/, "Монголын Юан улс" /1984/, "Монгол гүрний мөхөлт" /1984/ гэх мэт олон чухал судалгааг нийтлүүлсэн байна.
1970-аад оноос хойш "XIII-XIV зууны монголын соёл" /1978/, XII-XIII зууны Монголчуудын ёс заншил" /1974/, "XIII зууны монголын шашин шүтлэг" /1974/, "Азийн нүүдэлчид ба Хятад" /1975/, "Жужаны соёл ба Монгол" /1978/, "Монголын нүүдэл иргэншил, сэргэн мандлын асуудал" /1991/, Төв Азийн иргэншилд Монголын соёлын эзлэх байр суурь" /1993/, "Нүүдэл хийгээд иргэншлийн тухай" /1993/, "Төв Азийн зүүн хэсгийн нүүдэлчид" /1994/ гэх мэт судалгааны олон өгүүллүүд бичжээ.
Мөн тэрээр Төвдийн шашныг манж нар биш Монголчууд өөрсдөө авч дэлгэрүүлсэн. Уламжлалт соёл, зан заншил бүхий Төвдийн орны шашныг авсан явдалыг гаднын зарим суртал, улс төрийн нөлөөнд орохоос урьдчилан сэргийлэх, мөн улс үндэстний нэгдлийг бэхжүүлэх зорилготой байснаар тайлбарлаж байжээ.
Түүний нэг гавьяа бол Гурваннуурт босгосон Чингисийн хөшөөг нураах гэсэн хэнээтнүүдийн хуй салхинаас хамгаалж үлдээсэн явдал мөн. Академич Н.Ишжамцын нөр их хөдөлмөр, шинжлэх ухаанд оруулсан үнэтэй хувь
нэмрийг Монгол улсын төрөөс өндөр үнэлэн 1981 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 1996 онд шинжлэх ухааны гавъяат ажилтан цол олгожээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Хүү доктор Ишжамцын Саруул аавынхаа судалгааг үргэлжлүүлж эдүгээ Улсын Архивын газрын даргаар ажиллаж байна.