Jump to content

Нүүдэлчдийн шашин шүтлэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нүүдэлчдийн шашин шүтлэг Уйгарууд бол онгон тэнгэрийг шүтэж байсан бөө мөргөлөөс татгалзаж соёлы ертөнцийн шашинд орсон хамгийн анхны нүүдэлчид юм.Ер нь Хүннү гүрнээс Монголын байлдан дагуулалтыг дуусталхи хугацаанд Төв ази нь дэлхийн улс төрийн хамгийн чухал цэгийн нэг байсны хувьд 2000 жилийн турш янз бүрийн шашны үзэл суртал энд уусан орж ирж суурьшиx оролдлого хийж байлаа.Нүүдэлчид бүх түүхийнхээ турш аль ч шашинд энэрэнгүй ханддаг онцлогтой байв.Харин уйгараас өмнө хэн ч өөрийн онгон тэнгэрийн шүтлэгээ орхиж байсангүй.Гэвч өөрийн тэрс үзлээс болж персийн зарастар болон лал,загалмайн аль аль шашинд хавчигдан тэнүүчилж явсан мани шашин (Manichaeism) өргөмжлөн дээдлэгчээ Төв азийн элгэн дээрээс олсон нь тэр бизээ.Манийн сургаалийн дараа Төв азийн нүүдэлчид рүү орж ирсэн нэг том шашин бол загалмайн шашны нэсторын(Nestrian) урсгал юм.V зууны үед Александрын патриарх гэгээн Кирилл,Констанинополийн патриарх нэсторы нарын хооронд Есүс бурхан байсан уу,бурхан-хүн байснуу гэсэн онолын том маргаан дэгджээ.Сүэцээс баруун тал нь Кириллийг дэмжиж байхад,Сүэсээс зүүн тал нь Есүсийн хүнлэг ба бурханлаг тал нь холилдож байсан гэсэн нэсторын үзлийг баримталж байв.Эцэст нь 431 онд шуугиант шүүх хурал болж нэсторын талынхан ялагдсан боловч тэд нэг шинэ урсгал бий болгосон нь Сири болон бүх дорнын орнуудад олон зуун жил амжилт олжээ.Нэсторын загалмайн шашин түгээгчид Дорнын орнуудаар сургаалиа түгээж явсны дотор төв азид нилээн сайн дэлгэрүүлж хэдэн зуун жил том нөлөөтэй байж чадаж байлаа.Хожим доминикан,францисканы шашин дэлгэрүүлэгч нар олон ирж байсан авч аль нь ч нэсторын урсгалын дээр гарч чадаагүй билээ.Буддын шашин ялангуяа VII зуунү үеэс нүүдэлчдэд нилээд нэвтэрчээ.Төв азын нүүдэлчидрүү буддын урсгал болон эргэж нийлэх маягаар нэвтэрч байлаа.Нүүдэлчид ч,тухайлбал хар хятан нар Дундад азид буддизмыг тараах,дэлгэрүүлэх хүчин зүйл болж байсан юм.Хувь хүний мөн чанарын шинж агуулсан бумбын шашин ямар нэг хэмжээгээр нэвтрэн оюун санаанд н нөлөөлж байсныг үгүйсгэх аргагүй.Гэтэл нийгмийн шинж мөн чанартай күнзийн сургааль суурин соёл үл мэдэх нүүдэлчдийн нийгмийн оюун санаанд хэзээ ч нэвтэрч байсангүй.