ОНОСЧ

Орон Нутгийн Оюун Санааны Чуулга (товчоор ОНОСЧ) гэж Бахай шүтлэгийн засаг захиргааны хамгийн анхан шатны байгууллагыг хэлдэг. Жил бүрийн 4 сарын 21-ний ОНОСЧ-оор дэлхий даяар нэгэн зэрэг явагдах сонгуулиар 9-өөс дээш тооны Бахайн хүн амтай орон нутаг бүрт сонгогдоно. Тус байгууллага нь Бахайн үндэсний, дэлхийн удирдах байгууллагын адил 21-ээс дээш насны 9 гишүүнтэй байна.