Оддын дайн

Оддын дайн
ЗохиолчЖорж Лукас
Анхны бүтээлОддын дайн (1977)
ЭзэмшигчЛукасфилм
Жил1977; 47 жилийн өмнө (1977)–өдийг хүртэл

Оддын дайн (англ. Star Wars) нь Жорж Лукасын үүсгэн байгуулсан медиа франчайз юм. Анхны бүтээл Оддын дайн кино 1977 онд гарсан даруйдаа дэлхий даяар олны хүртээл болж, улмаар шинэ кинонууд, телевизийн цуврал, видео тоглоом, роман, комик цуврал, сэдэвчилсэн парк болон бусад медиагаар зохиомол ертөнц (англ. fictional universe) нь тэлсээр байгаа билээ. Оддын дайн нь бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон медиа франчайзын нэг болоод байна.

1977 онд гарсан анхны киног хожим нь "IV анги: Шинэ итгэл найдвар" (Episode IV: A New Hope) болгож нэрийг нь өөрчилжээ. 1980 онд "V анги: Эзэнт улс довтолсон нь" (Episode V: The Empire Strikes Back), 1983 онд "VI анги: Жэдай эргэж ирсэн нь" (Episode VI: Return of the Jedi) киног хийснээр анхны гурамсан кино нь дуусчээ. Дараа нь Лукас зохиолынхоо өмнөх үйл явдлыг үргэлжлүүлэн зохион бичсэнээр 1999 онд "I анги: Далдын аюул занал" (Episode I: The Phantom Menace) 2002 онд "II анги: Клоунуудын дайралт" (Episode II: Attack of the Clones), 2005 онд "III анги: Ситийн өшөө авалт" (Episode III: Revenge of the Sith) гэх удаах гурамсан киногоо олон нийтэд хүргэжээ. 2012 онд тэрээр кино компаниа Дисней компанид зарснаар 2015 онд "VII анги: Хүч сэргэсэн нь" (Episode VII: The Force Awakens), 2017 онд "VIII анги: Сүүлийн жэдай" (Episode VIII: The Last Jedi), 2019 онд "IX анги: Скайвоукерын сэргэн мандалт" (Episode IX: The Rise of Skywalker) кинонуудыг гаргаад байна.