Ойн иргэд

МНТ-ны "Уйгур ба Ойн иргэдийг эзэлсэн нь" бүлэгт Зүчийг 1207 онд ойн иргэд рүү илгээн буриад, тас, туба, хабханас зэрэг аймгийг оруулав гэж Ойн иргэдийн тухай анх дурьдсан байдаг. Судрын чуулган"-д Ойн урианхайг алс хол хойд зүгт байдаг гэсэнээс үзэхэд Ойн иргэд одоогийн Монголын нутагт биш ой хөвч ихтэй өмнөд Сибирьт байжээ. Монголын нутагт ойн бүс нь нийт нутгийн 10 орчим хувийг эзэлдэг (2014 он) ба ихэвчлэн хойд хэсэгт ойн бүс (Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Булган) тархсан байдаг. Алтайн нурууны ихэнх хэсэг мод багатай байдаг. Харин баруун хэсэг буюу Баян-Өлгий Хятадын Алтай аймаг, Оросын Алтайн БНУ-тай хиллэдэг хэсэг мөн Алтайн БНУ, Хятадын Алтай аймагт ордог Алтайн нурууны хэсэг нь ойтой байдаг.