Ойрад Хөгжимт жүжгийн театр
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Ойрад Хөгжимт жүжгийн театр- Монгол Улсын гавьяат жүжигчин Элдэвийн Цэрэвийн нэрэмжит театр Увс аймгийн ард түмэнд урлаг соёлоор үйлчилдэг төрийн гол байгууллага юм.
1926 онд Ший жүжгийн бүлгэмийг өргөтгөж, Дарамбазар, Сүндэв, Цэрэндорж, Бүрнээбаатар зэрэг 20 гаруй сурагч, мөн Удганы Аюуш, Тогтох нар нэгдэн орсон нь тус хамтлагийн эх суурь болжээ. 1955–1956 онд соёлын байгууллагын шинэ барилга ашиглалтад орж, Соёлын ордон болон өргөжин, 10 гаруй ажилтан, 15 орчим жүжигчинтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ үеэс уран бүтээлийн чанар сайжирч, Л.Ванган, Ч.Лодойдамба, С.Дашноров зэрэг зохиолчдын олон бүтээлийг тайзнаа тавьж, уран бүтээлчид олон улсын наадамд оролцох болсон.
1972 онд Хөгжимт драмын театр байгуулах бэлтгэл эхэлж, жүжигчдийн сургалт явуулан, 11-р сарын 4-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Анхны жилдээ олон сум, аж ахуйн нэгжүүдэд тоглолт хийж 10,000 гаруй хүнд үйлчилсэн байна. Театрт С.Гэндэн, Д.Лувсаншарав, Б.Дамдинсүрэн зэрэг нэрт уран бүтээлчид ажиллаж байв.
Увс аймгийн “Ойрад” театр нь баруун бүсийн соёлын чухал төв бөгөөд ойрадын уламжлалт өв соёл (тууль, хөөмий, бий биелгээ зэрэг)-ийг хадгалан хөгжүүлж ирсэн онцлогтой. 1972 онд байгуулагдсан нь тайзны урлагийн шинэ үеийг эхлүүлсэн түүхэн үйл явдал болсон.
1972.11.01
БНМАУ СОЁЛЫН ЯАМНЫ САЙДЫН ТУШААЛ Nº 273
Улаанбаатар хот Театрын нээлтийн тухай
1. Увс аймгийн Хөгжимт драмын театр 1972 оны 11 - р сарын 4-нд нээлтээ хийхийг зөвшөөрсүгэй.
2. Өндөр үзэл сурталтай, ур чадал сайтай бүтээл туурвиж үндэсний театрын урлагийг өвөрмөц урын сангаар баяжуулж, хүн ардын гоо зүйн боловсрол, урлагийн мэдлэг, ёс суртахууны хүмүүжилд үнэтэй хувь нэмэрээ оруулахын тулд мэргэжил, чадвараа цуцалтгүй дээшлуулж, авъяас билгээ нятрашгүй дайчилж ажиллахыг Увсын Хөгжимт драмын театрын захиргаа, уран бүтээлчид, нийт хамт олонд даалгасугай!
САЙДЫН YYРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ С.ЛУВСАНВАНДАН.
Тус театрын хөгжил гурван үе шаттай:
- 1940–1960: Ардын аман зохиолд тулгуурласан суурь үе
- 1960–1990: Мэргэжлийн театр болон хөгжсөн үе
- 1990 оноос хойш: Шинэчлэл, орчин үеийн хөгжил
“Ойрад” театр нь уламжлалт соёлыг европын театрын арга барилтай хослуулсан “хос хэв маягт” театр болон хөгжсөн. Уран бүтээлд хөгжим, бүжиг, хөдөлгөөнийг гол илэрхийллийн хэрэгсэл болгон ашигладаг онцлогтой.
Театрын удирдлага, уран бүтээлчид үе үеийн турш бодлогоо шинэчилж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, уран бүтээлийн чанарыг сайжруулахад анхаарч ирсэн бөгөөд өнөөдөр ч уламжлал, шинэчлэлийг хослуулан хөгжиж байна.
“Ойрад” театрт олон арван жил зүтгэж, уран бүтээлийн үнэт өвийг бүтээсэн ахмад уран бүтээлчидээс дурдвал:
· МУГЖ Э. Цэрэв
· МУГЖ М. Жаргал
· УГЗ Ц. Амар
· Хөгжимчин Ц. Баяржаргал
· МУГЖ Х.Цэвгээ
· УГЗ Г.Чулуунбаатар
· МУГЖ Ж.Лэгжмаа
· МУГЖ Ч.Загиржав
· МУГЖ Э. Тойвгоо
· МУГЖ Ж. Жавзмаа
· МУГЖ Х.Чадаев
· СГЗ Ч.Паламжав
· МУГЖ Н.Цэцэгсүрэн
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ барилга байгууламжийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.